Унтлагын өрөөгөөр нь хүнийг хэрхэн тодорхойлох вэ?

2015-07-01, 23:55
11,729
Хүнийг ямар өнгийн унтлагын өрөөг илүүд үзэж буйгаар нь зан аашыг нь тодорхойлж болдог гэвэл итгэх үү? Нэрт сэтгэл судлаач Карл Юнг (Carl Jung) үзэхдээ өнгөний тусламжтайгаар тухайн хүний сэтгэл зүйг судлаж болно гэсэн байна. Ингээд бид та бүхэндээ энэ сонирхолтой судалгааг орчуулан хүргэе.
Унтлагын өрөөгөөр нь хүнийг хэрхэн тодорхойлох вэ?


Унтлагын өрөөний хана будах аргууд:

1. Адал явдалд дуртай хүмүүсийн сонголт
Хэрвээ та адал явдал, аялалд дуртай шинийг илэрхийлэгч бол өрөөний ханаа дөрвөлжин эсвэл өөр ямар нэгэн геометрийн дүрс оруулан будаарай.




2. Уйдамтгай хүмүүст
Үргэлж нэгэн хэвийн байх дургүй хүмүүст хээ болон ямар нэгэн дүрс чимэглэлтэй, бүхэлд нь биш хэсэгхэн газрыг будаж чимэглэсэн өрөө тохирох бөгөөд хэрвээ уйдсан тохиолдолд багахан зүйл нэмэхэд шинэ өнгө орох болно.



3. Хуучинсаг
Хуучны зүйлст дуртай, классик амьдралын хэв маягийг илүүд үздэг хүмүүст бараан өнгийн болон металийн өнгөтэй будагтай өрөө илүү тохирно.



4. Чамин зүйлст дурлагч
Элдэв чамин этгээд зүйлст дуртай, орчин үеийн загварыг илүүд үздэг хүмүүс өрөөнийхөө ханыг таазтайгаа цуг загвар гаргаж будаарай.





Ямар өнгөөр будах вэ?
Өрөөнд гэрэл оруулах гол өнгийг хэрхэн сонгож буйгаар нь таны зан аашыг тодорхойлж болдог юм байна. Ингээд та доорх өнгөнүүдээс аль өнгийг өрөөнийхөө гол өнгө (бүхэлд нь энэ өнгөөр бус тухайн өнгө өрөөний хамгийн тод болж харагдах юм. Жишээ нь: алтан шар хээтэй хана гэх мэт) болгож будах вэ?



1. Саарал
Хэрвээ та саарал өнгийн сонгосон бол минималист бөгөөд ажил хэрэгч бөгөөд олон замбараагүй зүйлст дургүй эмх цэгцтэй амьдрах дуртай хүн юм байна.



2. Шар
Мэдээж бүхэлдээ шаргал өнгөөр ханаа будахыг хүсэгчдийг хэлсэнгүй. Алтан шаргал оруулгатай хээ эсвэл шар өнгийн хана зэргээр чимэглэл болгож, өрөөнийхөө хамгийн тод өнгөөр сонгогчид энэ ангилалд хамрагдана. Та бол мөрөөдөгч бас төгс зүйлийн эрэлд гарах дуртай хүн юм байна. Шар өнгийг сонгосон хүмүүс амралт болон тайван байдал хэрэгтэй гэдгийг санаж явах хэрэгтэй шүү.



3. Улбар шар
Энэ өнгөнд дурлагчид ихэнхидээ нийтэч бөгөөд ямарваа зүйлсээс айдаггүй зоригтой хүмүүс байдаг. Улбар шар өнгөөр өрөөгөө будах нь хөгжилтэй мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч, өлсгөдөг муу талтай. Ийм учраас л түргэн хоолны газруудын хана улбар шар өнгөтэй байдаг ажээ.



4. Цэнхэр
Цэнхэр өнгөнд дурлагчид энх тайван байдлыг эрхэмлэдэг төдийгүй нэр хүнд, эрх мэдэлд дуртай юм байна. Танд цөөхөн хэдий ч, урт настай найзууд бий. Өрөөгөө бүхэлд нь цэнхэр өнгөөр биш, чимэглэл өнгө нь цэнхэрээр тод болгон будвал илүү тохиромжтой.



5. Цайвар бор шаргал өнгө
Та цайвар шоколадан бор, шаргал өнгийн өрөөтэй бол өөртэй итгэлтэй төдийгүй люкс зэрэглэлийн эдлэл хэрэгсэлд дуртай. Мөн та байгальд ээлтэй хөдөө гадаа зугаалж стрессээ тайлдаг юм байна.



6. Хар

Хамгийн классик өнгө болох хар өнгөнд дурлагч нь нууцлаг бөгөөд тачаангүй зан ааштай. Гэхдээ хувийн амьдрал болон ажилдаа зааг ялгаа гаргахдаа муу хүмүүс ажээ.



7. Ногоон
Энэ өнгө нь тайвшралын өнгө гэдгээрээ алдартай билээ. Маш олон төрлийн туяатай ногоон өнгөнүүд байдаг бөгөөд тус өнгөнд дурлагчид тайван дөлгөөхөн хүмүүс ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()