Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй түүхэн олдворууд

Хүн төрөлхтний түүх ганц нэг мянган жилээр хэмжигддэггүй. Гэхдээ эрдэмтдийн өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй асуултууд олон хэвээр. Археологийн малтлагын үеэр олдсон эртний эд өлгийн зүйлс энэ салбарын мэргэжилтнүүдийг ч тааварт унагаж, үнэний эрэл хайгуулыг улам сонирхолтой болгож байдаг билээ. Ингээд орчин үеийн шинжлэх ухаан өнөөг хүртэл тайлж чадаагүй сонирхолтой олдворуудтай танилцана уу.

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй түүхэн олдворууд


1. Коста-Рикагийн аварга чулуун бөмбөлөгнүүд
Ямар ч өө сэвгүй, бөөрөнхий чулуунууд харагдах байдлаараа төдийгүй үүсэл гарал нь тодорхойгүйгээрээ өнөөг хүртэл таавар хэвээр байна. Анх тэдгээрийг ХХ зууны 30-аад оны үед гадилын тариалангийн талбай гаргах гэж ширэнгэн ой цэвэрлэж байсан хэсэг ажилчид олжээ. Нутгийн домог ёсоор эдгээр нууцлаг чулуун бөмбөлгүүдийн дотор алт нуусан байдаг хэмээн яригддаг байна.
 
Тиймдээ ч ихэнх бөмбөлгүүдийг хагалж, зарим хэсэг нь бутарсан боолтой. Гэхдээ тэнд алт байгаагүй ажээ. Хэн гээч нь чухам юуны учир, ямар зорилготойгоор  эдгээр бөмбөлгүүдийг хийсэн нь тодорхойгүй бөгөөд эдгээр нь тэнгэр шүтээний тэмдэг эсвэл овог аймгуудын хилийн зурвас байсан гэсэн таамаглал бий.



2. Багдадын зай хураагуур
Өнгөрсөн зууны 30-аад оны үед Багдад хотод хийсэн археологийн малтлагын үеэр нууцлаг нэгэн эртний эд өлгийн зүйл олдсон нь “Багдадын зай хураагуур” нэр авжээ. Энэ олдвор 13 см өндөртэй, нарийн хоолойтой зэвэрсэн төмөр саваатай бөгөөд саван дотор эс ялтсан цилиндртэй, цилиндр дотор төмөр голтой юм байна. 
 
Энэ бүх зохион байгуулалтаас үүдсэн энэ олдворыг нэг вольтийн цахилгаан гаргах хүчин чадалтай эртний зай хураагуур хэмээн эрдэмтэд үзсэн байна. Өөр нэг хувилбараар бол ийм батарейг алт цайрдахад ашиглаж байсан байж магадгүй бөгөөд мөн батарейг хэрхэн хийсэн аргачлал, ашиглалтын технологи нь тодорхойгүй, өөр бусад газраас олдоогүй байна.



3. Войничийн гар бичмэл
Войничийн дүрс үсэг бол дэлхийн хамгийн нууцлаг ном юм. Уг ном зохиогчгүй бөгөөд үл ойлгогдох хэл дээр бичигдсэн, хуудсууд нь тайлбарлах аргагүй билэг тэмдэг, элдэв зургуудаар дүүрэн ажээ. Гар бичмэлийг бусдаас онцлог болгож байгаа зүйл нь дэлхийн хаана ч байхгүй үсгийн систем бүхий цагаан толгой ашигласанд байгаа юм.



Эдгээр ойлгомжгүй тэмдэг тэмдэглэгээнүүд ХХ зууны бичиг үсэг тайлагчдыг мухардалд оруулсан бөгөөд өнөөг хүртэл тайлж уншиж чадаагүй л байна.



4. Инкүүдийн алтан эдлэлүүд
Өмнөд Америкаас олдсон алтан эдлэлүүд гаднах байдлаараа нисэх онгоцыг  санагдуулам ч яг тэр гэхэд хэлэхэд бэрх. Ийм дүрс, эдлэлүүдийг хийх ямар шалтгаан байсан талаар ч тодорхойгүй бөгөөд 1996 онд германы нисэх онгоцны модель  зохион бүтээгч Алгунд Энбом (Algund Enbom), Петер Белтинг (Peter Belting) нар амьтны дүрстэй нисдэг биетүүдийн загваруудын тухай таамаглал үнэн болохыг амьдрал дээр баталжээ.
 
Тэд инкүүдийн гэгдэх алтан эдлэлийг 16 дахин томруулсан хувилбарыг бүтээж үүнийгээ Колумбын алтан онгоц хэмээн нэрлэсэн төдийгүй агаарт хөөргөхийн тулд мотор, алсын удирдлагатай системээр тоноглосон байна. Хувилбар хоёр загвар газраас хөөрөөд зогсохгүй нислэгийг өндөр түвшинд гайхалтай сайн гүйцэтгэж, хөдөлгүүрийн унтраалга дээр ч асуудалгүй байжээ.



5. Удамшлын диск
Энэхүү эртний ер бусын олдвор болох удамшлын диск хэмээн нэрлэсэн дугуй чулуун хавтан дээр орчин үеийн хүний зөвхөн микроскопоор л харж чадах зүйлс, үйл явцыг дүрслэн харуулсан байдаг ажээ. Дискэн дээр ургийн үүсэн бий болох хийгээд хөгжих бүхий л үйл явцыг дүрсэлжээ.
 
Түүнчлэн хамгийн их сонирхол татсан зүйл бол хүний толгойг ойлгомжгүй өөр хэлбэртэйгээр харуулсан байсан юм. Дискийг лидит хэмээх бат бөх, хатуулаг чанар өндөртэй чулуугаар сийлсэн бөгөөд энэ чулуу давхарлаг бүтэцтэй тул ямар нэгэн зүйл хийх бараг боломжгүйн дээр төсөөлөхөд ч бэрх ажээ.



6. Антикитерийн механизм
Антикитерийн механизм маш эртний бөгөөд маш алдартай тооцоолон бодох механизм юм. Үүнийг өөрөөр нарийн төвөгтэй бүтцийнхээ хувьд анхны тооцоолон бодох машины аналог хувилбар хэмээн үздэг байна. Механизмыг 10 жил судалсны эцэст эрдэмтэд уг механизм нь нар, сарны байрлал, огторгуйн орон зай дахь гараг эрхсийн хөдөлгөөн, нар, сарны хиртэлт, тэр бүү хэл Олимпийн тоглолт гэх мэт гол үйл явдлуудыг зааж буй болохыг тодорхойлж чаджээ.


 
Энэ механизмыг тойрсон гол маргаан Антикитерийн механизмыг олохоос өмнө эртний соёл иргэншил ийм хүнд төхөөрөмжийг бүтээх боломжгүй байсан гэдэг дээр өрнөж байгаа юм. Энэ хүрлээр хийсэн авсаархан тоног төхөөрөмж нь өнгөрсөн мянганы техникийн төрөл зүйлийг тодорхойлсон хэмээн эрдэмтэд баталж байна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()