Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үүний тод илрэл болж Голомт банкны хамт олон өөрийн салбар нэгжээр үйлчлүүлж буй харилцагчдынхаа тав тухыг хангаж, цаг хугацааг хэмнэн, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Өөртөө үйлчлэх булан” цахим төхөөрөмжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү буланг одоогоор Хан-Уул Бизнес төв болон 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг Солонго салбарын үйлчлүүлэгчид ашиглах боломжтой байгаа бөгөөд цаашид уг төхөөрөмж бүхий салбар нэгжийнхээ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэхүү буланг одоогоор Хан-Уул Бизнес төв болон 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг Солонго салбарын үйлчлүүлэгчид ашиглах боломжтой байгаа бөгөөд цаашид уг төхөөрөмж бүхий салбар нэгжийнхээ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“Өөртөө үйлчлэх булан”-гийн гол давуу тал нь харилцагч хэрэглээнийхээ төлбөрийг төлөх, карт болон пин код захиалах, картаа гээсэн бол яаралтай хаах, ”Харилцагчийн үйлчилгээний төв”-тэй шууд холбогдож лавлагаа авах болон санал, гомдол, талархлаа илэрхийлэх зэрэг өргөн боломжтой юм. Олон улсад энэхүү үйлчилгээ түгээмэл байдаг бол Голомт банк Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ.
Ийнхүү Голомт банк нь ямагт шинийг санаачилж, салбарынхаа хөгжилд хурд
нэмэхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой үзүүлэлтээрээ тэргүүлсээр байна.
Анх 436 сая төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан Голомт банк
нь эдүгээ Монгол улсын ДНБ-ний 25% буюу дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээний
4 их наяд төгрөгийн активтай, 2.2 наяд төгрөгийн харилцагчийн эх
үүсвэрийг төвлөрүүлж, 400 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж
санхүүгийн хувьд улам хүчирхэгжиж, харилцагчдынхаа талархлыг хүлээн
ажиллаж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.