Зуны хамгийн том үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн, худалдаа болно

2015-06-23, 18:12
4,642
Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний Их Баяр наадмыг угтан МУ-ийн Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, зах зээлд таниулах, борлуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилгоор Аж үйлдвэрийн яам, “Мишээл Групп” ХХК хамтран тус үзэсгэлэнг 2015 оны 06-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна.
Зуны хамгийн том үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн, худалдаа болно


Энэхүү үзэсгэлэнд:
  • Малгай, бүс
  • Дээл, хүрэм
  • Гутал, цүнх, арьсан бүтээгдэхүүн
  • Гоёл чимэглэл, гар урлал
  • Ноос, ноолууран хувцас
  • Бэлэг дурсгал
  • Хүнсний бүтээгдэхүүнээр төрөлжинө
Наадмын гоёлоо нэг дороос хийж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй, хямдралтай, үйлдвэрийн үнээр нь худалдан аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99099511 утсаас авахаас гадна www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсууд, мишээл аппликейшнээр зочлоорой.


Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.