33 сая пиксель нь “LG OLED 4K TV” телевизорийн дэлгэцэн дээрх зургийг амилуулан баяжуулна!

2015-06-23, 17:53
5,249
Орчин үеийн шинжлэх ухааны бүтээлүүд нь хүн төрөлхтөнд ашиг тустай олон зүйлийг бэлэглэсэн билээ. Хөдөлгөөнт холбоо, утасгүй Интернет, “ухаалаг” техник зэрэг зүйлс нь бидний хэрэглээнд аль эрт, маш хүчтэй орж ирээд байгаа юм. Шинжлэх ухааны хамгийн тод томруун шинэчлэлтүүдийн дотроос өнөөдөр бүх төрлийн дэлгэцэнд өргөн ашиглаж буй дүрс дамжуулах пикселийн технологийг онцолж болно. Энэ технологийг улам төгс болгосон  4K OLED TV шинэ телевизорийг LG компани танилцуулж байна.
33 сая пиксель нь “LG OLED 4K TV” телевизорийн дэлгэцэн дээрх зургийг амилуулан баяжуулна!


Дүрс дамжуулах пикселийн технологийн тухай өнгөрсөн зууны 80-аад онд анх яригдаж эхэлсэн билээ. “Пиксель” хэмээх ойлголт нь “цэг” гэсэн үг, өөрөөр хэлбэл, тодорхой тооны цэгүүдээс зураг бүрэлдэх юм. Пикселийн тусламжтайгаар дүрс дамжуулах технологийг анх компьютерийн үйлдвэрлэлд ашигласан бөгөөд нягтрал нь 16х16 болон 24х24 пиксель байсан байна. 30 жилийн өмнө энэ нь дүрс дамжуулах салбарт гарсан асар том ололт хэмээн санагдаж байв. Өнөөдөр LG компани дүрсний 3840х2160 пикселийн тодролтой 4K OLED TV телевизорийг зах зээлд санал болгож байгаа бөгөөд энэ нь дэлхийд хамгийн тод зураг дамжуулах үзүүлэлт болж байгаа юм.

4K OLED TV телевизорээр дуртай кино болон нэвтрүүлгүүдээ үзэхэд давтагдашгүй бөгөөд мартагдашгүй сэтгэл хөдлөлийг баталгаатай мэдрэх болно. Шинэлэг технологийн тусламжтайгаар зураг дүрсийн хосгүй чанар болон хамгийн өндөр нягтралыг бүтээж чадсан байна. EG960V загварын телевизор нь зөвхөн OLED телевизорүүдэд л нэвтрүүлсэн дэлгэцийн технологитой юм. Энэ технологи нь дүрсийг 33 сая цэг болгон сарниулснаар үзэгчдэд эцэс төгсгөлгүй тодрол бүхий маш тод зураг дамжуулдаг юм. Пиксель (цэг) тус бүр нь өөрийн гэсэн гэрлэн дохио үүсгэдэг бөгөөд хэрэгтэй үед нь түүнийгээ асаах юм уу унтраадаг.  Ажиллах ийм механизм нь өнгийг жинхэнэ гүн ялгаруулж, бүр хамгийн бараан үзэгдлүүд дээр ч баялаг хар өнгийг олж харах боломж олгоно. 4K дүрсийн чанар болон тодрол нь Full HD нягтралаас 4 дахин илүү байдаг. OLED технологи нь дэлгэц дээрх өнгүүдийг улам тодруулан телевизор доторхи дүрсийг амилуулна. Дүрсний чанар болон тодрол алдагдах вий хэмээн санаа зоволгүйгээр Та ямар ч өнцгөөс телевизорээ өнгөний гажилтгүйгээр таалан үзэх боломжтой юм. LG компанийн OLED телевизорүүдийн хариу үйлдэл хийх өндөр хурд нь ердийн LED телевизорүүдийн адил төстэй үзүүлэлтээс нэг зуун мянга дахин илүү болохоор талст шиг цэвэрхэн тодролтой, дүрсний бүдгэрэлгүй хөдөлгөөнт үзэгдлүүдийг таалан үзэх боломж олгоно.  

EG960V загварын телевизорийг дуу авиа дамжуулалтын салбарт тэргүүлэгч harman/kardon® компанийн тэргүүний аудиосистемтэй хослуулан бүтээсэн бөгөөд түүнд дуу авианы ULTRA Surround и Smart Sound технологи суулгасны зэрэгцээ дуу авианы төхөөрөмжүүдийг утасгүйгээр зэрэгцүүлэн ажиллуулах боломж бүрдүүлсэн юм.

Туйлжуулах LG CINEMA 3D технологи нь 3D-дүрс дамжуулалтыг цоо шинэ түвшинд гаргасан байна. Тодролыг 4 дахин нэмэгдүүлсэн болохоор 3D-дүрсийг нэн бодитой болгосноор дэлгэцэн дээрх зураг амилаад ирдэг. Телевизорийг илүү тав тухтай ашиглах боломж бүрдүүлэх үүднээс түүнд Smart телевизорүүдэд зориулсан ачаалах өндөржүүлсэн хурд, оновчтой болгосон хэрэглээний интерфэйс бүхий шинэ webOS 2.0 суурийг суулгаж өгсөн байна.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.