Сонгодог үдэш

2015-06-22, 18:35
2,371
Дэлхийд данстай Монгол балетчин Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт сонгодог урлагийн гайхамшгийг “Welcome to Mongolia 2015” наадмаараа дахин мэдрүүлээд буцлаа. Олон улсын чадварлаг бүжигчдийг Монголд цуглуулж, хоёр оройг “Хунт нуур”, “Ромео Жульет”, “Камиллиа хатагтай”, “Корсар”, “Меленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээр уярааж, сонгодог урлагт хайртай монгол үзэгчдийнхээ мэлмий, сонорыг сэтгэл юутай нь ийнхүү мялааж чадсан юм.
Сонгодог үдэш


Манай тайзнаа тэр бүр тоглогдоод байдаггүй зарим бүтээл үзэгчдэд содон байсан төдийгүй, морин хуурын аялгуунд бүжгэн жүжиг бүжих тэрхүү мөч үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэх шиг болсон. Үнэхээр ч сонгодог урлагийг ойлгодог, хүндэлдэг “Сонгодог” үзэгчид энэ танхимд цуглардгийг энэ хоёр үдшээс мэдэрснээ нуух юун. Бас сонгодог урлагийг дэмждэг хувийн хэвшлийн компаниуд ч энд нэгддэгийг харлаа.

Энэ зуны өнгө төрхөөрөө л сонгодог урлагийг мэдрүүлээд буй М-Си-Эс Кока-Кола компанийн “Бонакуа” брэнд болон Таванбогд групп “Welcome to Mongolia 2015”-д нэгджээ. Тэгэхээр “Welcome to Mongolia 2015”-ын сонгодог бүжигчид, сонгодог үзэгчид, сонгодог үдшийн сонголт нь сонгодог “Бонакуа” байлаа. Сонгодог урлагаараа дамжуулан дэлхийд эх орноо сурталчлахад хувь нэмрээ оруулж буй эдгээр компаниуддаа, зохион байгуулагчдадаа, санаачлагч МУГЖ Д.Алтанхуягтаа үзэгчдийнхээ өмнөөс талархах нь зүйтэй.

Welcome to Mongolia














































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.