1. Шавжнаас хамгаалах аргаТал лайм болон тал нимбэг, гвоздика ургамал нь шавжнаас хамгаалах болно.
2. Түр зуурын шивээсЗалуу охид далайн эрэг дээр ирж амрахдаа түр зуурын шивээсийг хийлгэдэг. Гэхдээ өөрсдөө ч энэ шивээсийг хийж болох юм байна. Усанд уусдаг цавууг ашиглана зурж болох бөгөөд үүнээс гадна өндөр нарны хамгаалалттай тосоор хийж болох гэнэ.
3. Чипсний тусламжтай гал асааяХэрвээ галаа асааж чадахгүй байвал төмсний чипс ашиглаарай.
4. Хулгайч нараас болгоомжлохОдоо амралтын газруудад хулгайч нарын эд ажилын үе эхэлсэн байгаа билээ. Тиймээс өөрийн үнэт эрдэнэсийг хоосон нарны тосны саванд хийж болох нь байна шүү.
5. Жимсний зайрмагийг хэрхэн цэвэрхэн идэх вэ?Зайрмаг цэвэрхэн идэхийг хүсэж байвал кексний хэвийг ашиглаарай.
6. Сэрүүцүүлэх ундааШилний 1/3-т ус хийгээд хөлдөөгчинд хийж хонуулаарай. Ингээд маргааш нь хүссэн ундаагаа дээрээс нь хийж болох бөгөөд мөс хайлж ундаа тань хүйтэн байх болно.
7. Нарнаас хамгаалсан мөсЗуун настыг бага зэрэг устай холиод хөлдөөх хэрэгтэй. Энэ мөсөөр нүүрээ арчиж, бага зэргийн нарны түлэгдэлтийг арилгана.
8. Утсаа ус, шорооноос хамгаалаарайУтсаа ус, шорооноос хамгаалахын тулд цахилгаантай уутанд хадгалаарай.
9. Хүйтэн усЖигнэмэг хийх зориулалттай чийгтэй цаасаар шилээ ороох хэрэгтэй. Ингээд 10 минутын дараа хөргөгчнөөс гаргаж ирэхэд гайхалтай хүйтэн болсон байх болно.
10. Шавжнаас хамгаалах бас нэгэн аргаУсыг базиликтай хольж цацах хэрэгтэй. Энэ тохиолдолд шавж танд саад болохгүй.
11. Зүлэг услагч Цэцэрлэгт хүрээлэнд ашиглахад илүү тохирох болов уу.
12. Майхан доторхи гэрэлХэрвээ майханд амралтаа өнгөрүүлэхээр шийдсэн бол гар чийдэнг хуванцар лонхонд тогтоогоорой.
13. Усан үзмээр дарс хөргөхХөлдөөсөн усан үзмээр дарсаа хөргөж болно.
14. Зайрмагтай жигнэмэгБага зэрэг зайрмагийг жигнэмэгийн завсар хавчуулаарай. Зуны хамгийн шилдэг хавчуургатай жигнэмэг болох болно.