Хамгийн хачирхалтай гоо бүсгүйн 5 тэмцээн

Жил бүр дэлхийн өнцөг булан бүрт Дэлхийн мисс, Ертөнцийн мисс зэрэг олон төрлийн гоо үзэсгэлэнгийн тэмцээнүүд болдогийг бид бүгд мэдэх билээ. Гэхдээ зарим газарт хүнд жинтэй эмэгтэйчүүдээс эхсүүлээд гоо сайхны хагалгаанд орсон гэх мэт олон сонирхолтой миссийн тэмцээн зохиогддог байна. Ингээд хамгийн хачирхалтай 5 гоо үзэсгэлэнгийн тэмцээний талаар хүргэе.
Хамгийн хачирхалтай гоо бүсгүйн 5 тэмцээн


1. “Заан” мисс
Тайландад болдог энэ тэмцээний гол зорилго нь төгс төгөлдрийн стандартыг өөрчлөх бөгөөд “Заан мисс”-ийн гол шалгаруулалтанд орохын тулд та  90-ээс доошгүй жинтэй байх хэрэгтэй. Тэмцээний ялагч 110кг жинтэй Тарнрарин Хансаванг (Tarnrarin Hansavang) “Хүмүүс намайг  миний жингээр битгий дүгнээсэй гэж хүсэж байна. Намайг илүүдэл жингээс минь болоод олон хүмүүс муухай, ямар ч хэрэггүй хэмээн дүгнэдэг” гэж хэлжээ. Тэрээр тэмцээний ялагч болж 1300 долларын мөнгөн шагналыг авсан байна.









2. “Тиффани” мисс
Тайланд улсад транссексуал (хүйсээ солиулсан) хүмүүсийн дунд гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд жил бүрийн “Тиффани мисс”-д нийт 15 сая гаруй хүн оролцдог байна. Хамгийн хачирхалтай нь оролцогчид хүйсээ солиулсан гэхэд төрөлхийн эмэгтэйчүүдээс огтхон ч ялгагдахгүй гоо үзэсгэлэнтэй байдаг ажээ.















3. “Фашистуудын дарангуйллыг даван туулсан эмэгтэй” мисс
Израилын Хайфа хотод 2012 онд " Фашистуудын дарангуйллыг даван туулсан эмэгтэй" хэмээх миссийн тэмцээн анх зохион байгуулагджээ. Тэмцээнд 300 орчим эмэгтэй оролцсон бөгөөд эцсийн шатанд 74-97 насны 14 эмэгтэй л үлджээ. Ялагчаар 78 настай Хава Хершковитц (Hawa Hershkovitts) шалгарсан бөгөөд 1941 онд түүнийг Румынээс Зөвлөлтийн хорих анги руу явуулсан байна. Тэрээр 3 жилийг тэрхүү хорих ангид өнгөрүүлжээ.

Тэмцээнийг Израилын дарангуйллын эсрэг холбооныхон нэлээд шүүмжилсэн бөгөөд тэдний үзэж байгаагаар фашистуудын дарангуйллыг даван гарсан эмэгтэйчүүдийг гадаад төрхөөр нь шүүх боломжгүй гэж үзсэн байна. Харин тэмцээний зохион байгуулагчдын хэлснээр тэмцээний оролцогчдын зөвхөн гадаад төрх төдийгүй, амьдралынх нь түүхийг судалсан гэнэ. Мөн энэ тэмцээний бас нэгэн зорилго нь тэрхүү аймшигт дарангуйллын үеийг нүдээрээ үзсэн бүсгүйчүүдийг сэтгэл санаагаар дэмжих зорилготой байсан ажээ.











“Гоо сайхны хагалгаанд орсон” мисс
2009 онд Унгарт “Гоо сайхны хагалгаанд орсон” мисс гэх тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд орлцогч эмэгтэйчүүд заавал гоо сайхны хагалгаа хийлгэсэн байх ёстой ажээ. Тус тэмцээний үеэр бүсгүйчүүдийн гадаад төрх төдийгүй хэдэн хагалгаа хийснийг нь хүртэл судалдаг байна. Мөн сонирхуулахад хэрвээ хагалгааны сорви мэдэгдэхгүй байвал тухайн эмэгтэйн ялагч болох боломж нэмэгддэг гэнэ. 2009 оны тэмцээний ялагчаар 22 настай Река Урбан (Rika Urban) гэх бүсгүй тодорчээ.











5. “Хоригдол” мисс
Жил бүр АНУ-ын хамгийн том хорих ангийн нэг болох “Колумби”-д тус миссийн тэмцээн зохиогддог. Тэмцээнд оролцогчдыг гоо үзэсгэлэн болон мэдлэгээр нь дүгнэдэг бөгөөд үйл явдлыг зурагтын нэвтрүүлгээр шууд дамжуулдаг байна.












Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()