“Жижиг тэнгис” нь Байгаль нуурын нэгээхэн хэсэг бөгөөд Ольхон арлаар Байгаль нуураас тусгаарлагдсан байдаг.
1. Эхний зогсоол бол “Уюга” хэмээх газар бөгөөд жуулчдад зориулсан олон төрлийн амралтын газрууд байрладаг ажээ. Энд жуулчид эхний өдрөө ирээд л үзэсгэлэнт Байгаль нуурыг харахаар гарцгаадаг байна.
2. Мөс нь хамгийн их анхаарал татаж байсан бөгөөд салхи цасаар гайхалтай хээ угалзыг гаргажээ.
3. Нар жаргасан ч мөс гялалзаж, шөнийн тэнгэрийг санагдуулам харагдана.
4. Хэдийгээр мөсний зузаан нь нэг метр орчим ч нуурын гүн нь гайхалтай тод харагдана.
5. Өглөө
6. Байгаль нуурын гайхалтай дүр зураглал.
7. Хадартагаас өмнө зүг рүү Ога арал руу явлаа.
8. Мөснүүд нь өнгө болон хэлбэрээрээ өөр байсан бөгөөд зарим газар хөх өнгөтэй ч байсан.
9. Харин зарим газар нь ногоон өнгөтэй ч байх юм. Мөс нь маш тунгалаг учир ан цав нь хүртэл үзэсгэлэнтэй харагдах ажээ.
10. Хэрвээ аз таарвал мөсөн бөмбөлөгийг төдийгүй мөсөнд хөлдсөн ургамал, далайн замгийг ч харж болно.
11. Жижиг тэнгисийн арлуудын хамгийн том нь "Огой арал" юм. Энэ газар лам нар болон зурагчид ихээр ирдэг байна.
12. Учир нь 2005 онд арлын хамгийн өндөр хэсэг дээр "Буддын Гэгээрлийн Суварга"-ыг босгожээ.
13. Сайхан зураг дарахын тулд хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй байлаа.
14. Нар жаргах үед эргэн Хадарт руу явсан бөгөөд тунгалаг мөс, жигдхэн тарсан цас гээд л үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.
15. Өглөө эрт агаарын даралт -30 градус байсан бөгөөд энэ удаад бид “Цагаан Хошуун” гэдэг газарт очсон юм.
16. Зураг дарахад нэн тохиромжтой газар бөгөөд хэд хэдэн агуй болон чулуун аркууд бий.
17. Мөн өвсөн тал ч бий.
18. Цагаан Хошуунаас холгүй Байгаль нуурын тохой байрлах бөгөөд мөсний цаанаас өвс, ургамлууд харагдаж байлаа.
19. Хагас метр орчмын зузаантай мөс болон цасан кристаллууд үнэхээр гайхалтай харагдана.
20. Жижиг тэнгисийн бас нэгэн гайхалтай арал болох “Ольтрек”
21. Байгаль нуур энэ жилийн хувьд нэлээд хожуу хөлдсөн учир мөсний өнгө хүртэл өөр харагдаж байсан юм.
22. “Ольтрек”-ийн байгаль маш үзэсгэлэнтэй учир нар жаргахад би дахин энд ирлээ.
23. Буцах замдаа ч нарны гэрэл туссан алтлаг мөсийг харсан юм.
24. Чанартай гэрэл зураг дарахын тулд нэмэлт гэрлийг ашигласан.
25. Энэхүү гэрэл зургийг хараад “Итгэхгүй байна. Энэ бол фотошоп” гэж хэлэх биз. Мөсөн шүрнүүд үнэхээр сайхан харагдаж байсан бөгөөд хэт их гэрэлтэй байсан учир бага зэрэг бүдгэрүүлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.