Орон орны бэлгэ тэмдэг болсон шивээснүүд

Шивээсийг төдийлөн таалдаггүй байсан үе өнгөрчээ. Дээр үед хоригдлууд болон далайчид шивээсийг  ихээр хийлгэдэг байсан бол орчин үед энгийн иргэдээс эхлээд одод хүртэл шивээс хийлгэх болсон байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь моод байдаг бол зарим иргэдийн хувьд ямар нэгэн уламжлал болж, чухал зүйлийг илэрхийлж байдаг билээ. Шивээсийг эрт дээр үеэс хийж эхэлсэн бөгөөд тухайн хүний талаар ихийг илэрхийлж байсан юм. Жишээлбэл: байлдагч,удирдагч, оргон зайлагч гэх мэт. Зарим орнууд одоог хүртэл уламжлалт шивээсээ хийж байгаа гэнэ.
Орон орны бэлгэ тэмдэг болсон шивээснүүд


1. Батек (Филиппин)
Хойд Лусоны омгийнхны хийдэг байсан шивээсийг “батек” хэмээн нэрлэдэг байна. Тэд батекийг  эр зоригийн бэлгэ тэмдэг гэж үздэг. Энэхүү шивээсийг хийлгэх нь баяр мэт зүйл болдог байсан бөгөөд уламжлалт шивээсийг тусгай машинаар бус харин хурц үзүүртэй мод, амьтны ясаар хийдэг байжээ. Батек шивээс нь гоо үзэсгэлэн болон тайван байдлыг илтгэдэг хүчтэй нөлөөтэй хэмээн үздэг байна.



2. Сак Янт (Тайланд)
Сак Янт шивээсийг хамгийн анх дайчдад хамгаалалт болгон буддын лам нар хийдэг байжээ. Хээнд буддын шившлэг, тарни байсан бөгөөд энэ нь тухайн дайчинд аз, эрүүл энх зэргийг авчирна гэж үздэг байна. Шивээсийг хийхэд хурц хулсан саваа ашигладаг байсан бөгөөд харин баланд нь дал модны тос, могойн хор, нүүрс зэргийг ашигладаг байжээ. Хамгийн шилдэг шивээсийг Тайландын Накхон Чай Сид байрлах “Ват Банг Пхра” хэмээх сүмд хийдэг юм байна.



3. Япон (Иредзуми)

Энэхүү шивээс нь нийгмийн давхаргыг ихэнхидээ илэрхийлдэг байсан ч, заримдаа гоёлын маягаар хийдэг байжээ. Ялангуяа Якуза нар ихээр хийлгэдэг байсан: 1868-1912 онд Японд шивээс хийхийг хориглож байсан бөгөөд харин 1948 онд дахин шивээс хийх соёлоо сэргээсэн байна. “Иредзумим” шивээсний ялгарах онцлог нь бүх биеийн хэсгийг далдлахад оршино. Шивээсийг тусгай машинаар хийдэг бөгөөд бүх зургийг шивж дуусахад 5-6 жил ордог байна.



4. Самоа (Татау)
Тайтян хэлээр “татау” гэдэг нь зураг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ шивээс нь хоёр төрөлтэй бөгөөд эрэгтэй шивээс нь бэлхүүснээс өвдөг хүртэл, заримдаа гар, шуу ордог бөгөөд эмэгтэй нь  малу нь ташааны дээд хэсгээс өвдөг хүртэл байдаг ажээ.



5. Шинэ Зеланд (Та-моко)
Энэ бол Маори үндэстэнгүүдийн уламжлалт шивээс юм. Дээр үед “ухи” хэмээх цүүцийг ашиглан энэхүү шивээсийг хийдэг байжээ. Цүүцийг тусгай будганд дүрж дээрээс нь алхаар цохиж  биен дээр буулгадаг байсан бөгөөд энэ нь маш аюултай арга учир хүмүүсийн арьсийг нэлээд гэмтээдэг байв. Харин орчин үед тусгай шивээсний машин ашиглах болсон нь “моко” шивээсийг хийхэд улам тохирхомжтой болжээ. Энэхүү шивээс нь нүүр эсвэл биеийн доод хэсгийг бүхэлд нь шивдэг юм байна.



6. Тайвань (Птасан)
Тайваны Атаял омгийнхны дунд нүүрэн дээрээ шивээс хийлгэх сонирхолтой уламжлал бий. Гэхдээ шивээсийг насны хязгаартай шивдэг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд шивээс хийлгэсэн тохиолдолд тухайн эмэгтэй хувцас оёх, гэр орноо авч явж чадахын илэрхийлэл болдог бол эрэгтэйчүүдийн хувьд духан дээр нь шивсэн тохиолдолд  нас бие гүйцсэн, харин эрүүн дээрээ шивээстэй бол аав болсны бэлгэдэл болдог байжээ. Шивээсний зургийг аток хэмээх багажаар шивдэг байсан бөгөөд үндсэн будаг нь давирхай юм байна. Харин одоо үед энэ уламжлал бага багаар устаж үгүй болж байгаа ажээ



7. Менди
Бусад шивээснээс ялгарах онцлог нь 3 долоо хоногийн дотор арилдагт оршино. Харин энэ зургийг зурах үйл явц 5000 жилийн өмнө үүссэн байна. Эмэгтэйчүүдийн биен дээр тусгай баяр ёслолын үеэр хеннагаар зураг зурдаг байжээ. Энэ аргыг Энэтхэг болон бусад Арабын орнууд, Хойд Африк, Индонези, Малайзад ихээр хэрэглэдэг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()