Орчин үеийн залуус “Hunnu Music Festival”-ийн тасалбараа эртхэн захиалаарай

2015-06-16, 17:33
5,477
Дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийг хүсэн хүлээдэг, электроник хөгжмийн бүхий л урсгалыг таашаан сонсох дуртай залууст зориулан Цонжин Болдогт зохион байгуулж буй Hunnu Music Festival-ийн тасалбар худалдаанд гараад байна.
Орчин үеийн залуус “Hunnu Music Festival”-ийн тасалбараа эртхэн захиалаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Зуны оргил үед буюу 7-р сарын 14-нд Цонжин Болдогийн задгай талбайд 12 цагаас хойш 18 цаг үргэлжлэх наадмын хос тасалбарыг 6-р сарын 26-ныг дуустал ердөө 30,000 төгрөгөөр захиалан авах боломжтой. Наадмын онлайн тасалбарыг  Easyticket.mn сайтаар захиалах эсвэл 1900-1188 дугаарт залган үнэгүй хүргүүлээрэй.

Та “Hunnu Music Festival”-д  хүрэлцэн ирснээр бүтэн өдрийн турш дэлхийн хэмжээнд нэр алдраа түгээсэн DJ Tokimonsta, DJ Benjamin, Wekeed болон Монголын чадварлаг шилдэг DJ нарын сэтүүдийг сонсож, бүжиглэхээс гадна шинэ үеийн хамтлаг дуучдын тоглолт, орчин үеийн бүжиг, extreme спортын үзүүлбэр, энтертаймент хөтөлбөрийг үзэж сонирхох боломжтой.

Цэвэр цэнгэг агаарт амарч тухлангаа зуны цагийн хамгийн сайхан дурсамжаа Hunnu Music Festival дээр бүтээгээрэй.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.