Монгол охины тухай гадны сайт дээр нийтлэгджээ

Баллетчин болох хүсэлтэй Баасансүрэн гэх охины амьдралын тухай Оросын нэгэн сайт дээр нийтлэгджээ. Энэхүү нийтлэлийг Зурагчин Сергей Максимиши фото нийтлэл болгон бэлтгэжээ. Тэрээр охины хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маяг, түүний 2 өөр ертөнцийг харуулахыг хичээсэн бөгөөд бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Монгол охины тухай гадны сайт дээр нийтлэгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


16 настай Бааска охин хотын захад буюу халуун усгүй гэрт амьдардаг ч “Хунт Нуур” бүжиглэхийг мөрөөддөг нэгэн аж. Түүний ээж аав нь хөдөө байдаг бөгөөд ээж нь соёлын төвийн захирал, аав нь нярав хийдэг. Бааска оюутан ахынхаа хамтаар Улаанбаатар хотод амьдардаг. Охины ядуу тарчиг амьдрал нь эрт дээр үеийн нүүдэлчин амьдралаас ялгадахгүй байгаа ч, тэрээр баллетынхаа сургууль руу явахдаа шал өөр ертөнц рүү явж байгаа мэтээр аз жаргалыг мэдэрдэг гэнэ.



Тооноор нь нарны гэрэл тусах энэхүү гэр доторх зүйлс хэдий эрт үеийн нүүдэлчдийн амьдралыг санагдуулам ч, орон сууцтай ижил төстэи зүйл нь ганцхан тог л байлаа. Бие засах 00 нь гадаа байдаг бөгөөд ус авахдаа худаг руу биш харин ойрхон байранд амьдардаг хамаатных руугаа явдаг байна. Гэр нь хаяагаа манаагүй болоод ч тэр үү, хүчтэй салхинд хийсчихмээр байлаа. Гэрт 2 гудас байдаг бөгөөд нэгэн дээр нь Бааска өөрөө унтаж нөгөөдөх дээр нь ах нь унтдаг байна.



Охины аав болох Төмөрбат өөрийн охин болон ач зээ нар дээрээ ирсэн байлаа. 



Борцтой хоол хийж буй нь..



Дээрээс харахад гэр хороолол олон тооны мөөгтэй төстэй харагддаг. Социализмын үед Улаанбаатар хотод 220 мянган хүн амьдардаг байжээ. Харин одоо нийслэлд Монгол улсын нийт хүн амын 1/3 болох 1.2 сая хүн амьдарч ажиллаж байгаа.



Түүний амьдардаг гэр.



Тэрээр гэрээсээ сургууль руугаа 25 минутын турш явдаг бөгөөд явах замд нь Монголын Хүүхдийн урлан бүтээх төв таарлаа. 



Бааска охин ангидаа...



Төгөлдөр хуурын хичээл чухал хичээлүүдийнхэн нэг хэдий ч охины гэрт нь төгөлдөр хуур байдаггүй учир долоо хоногт 2 цаг хичээллэх нь түүнд хангалтгүй байдаг бололтой. Тиймдээ ч Баасансүрэн төгөлдөр хуур тоглохоосоо илүүтэйгээр бүжиглэхдээ илүү сайн ажээ.











 
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()