1. Франц - Амар амгалан байдал“Этикет” буюу ёс гэгэн үг маань өөрөө Францаас гаралтай үг юм. Энэ нь ч тохиолдол биш аж. Ширээний ард суухдаа та онцгой анхааралтай байх ёстой. Францад хоолоо хурдан идэх нь бүдүүлэг үйлдэлд тооцогддог ба та хичнээн яарсан ч бай, өлссөн ч бай тайван удаан идэх хэрэгтэй. Удаан тайван хоолоо идэх нь таны гадаад төрхөнд нөлөөлөхөөс гадна хоол боловсруулах эрхтэнд тань сайнаар нөлөөлдөг байна. Үндсэн хоолыг зоогийн ширээнд авчирж өгөхөөс өмнө хоолны ширээн дээрх талхыг бага багаар эмтэлж идэхээс зайлсхийгээрээ энэ нь бас л бүдүүлэгт тооцогддог аж.
2. Англи - Ширээний ард суухдааАнгли хүмүүс ширээний ард сууж хоолоо идэхдээ мөн хоорондын харилцан яриандаа маш ихээр анхаарал хандуулдаг байна. Жишээ нь: ширээний ард сууж байхдаа дуугаа өндөрсгөж орилох, өөрийгөө ямар гэдгийг бусдад ярьж онгирох хамгийн гол нь нэг л хүнтэй яриа өрнүүлэх зэрэг үйлдлүүд хамгийн бүдүүлэгт тооцогддог. Ширээний ард сууж өрнүүлэх яриа нь бүх хүмүүст хамаардаг ба тэнд байгаа бүх хүмүүс ярианд орох ёстой байдаг. Хүний яриаг таслах тэр тусмаа зочин эсвэл гэр бүлийн ахмадын яриаг таслах нь бас нэгэн зохимжгүй үйлдэлд тооцогддог ажээ.
3. Хятад – Гоймонг таслаж болохгүйУрт гоймон нь Итали улстай салшгүй холбоотой билээ. Тэгвэл Европт гоймонг анх Марко Поло гэгч аялагчийн тусламжтайгаар ирсэн ба тэрээр 1292 онд Хятадаас авчирсан түүхтэй аж. Хятадад гоймонг хэдэн мянган жил хоол хүнсэндээ хэрэглэсээр байгаа. Мөн гоймонгийн талаарх мэдээлэл 2000 жилийн настай бичиг баримтанд хадгалагдан иржээ. Гоймон нь эрүүл байж урт удаан насалхыг билэгддэг учираас гоймонг таслаж болдоггүй бөгөөд тасалсанаар насаа богиносгодог хэмээн үздэг аж.
4. Казахстан – Тал аяга цайКазахстанд зочинд цай хийж өгөхдөө аяганы талаар хийж өгдөг байна. Нэмж хийхийг шаардах хэрэггүй. Яагаад гэвэл энэ нь тийм ч таатай үйлдэл биш ажээ. Аягыг цайгаар дүүргэх нь гэр бүлийн гишүүн таныг гэрээсээ хурдан гаргаж явуулахыг хүсэж байна гэсэн утгатай бөгөөд аяганд хэр бага цай хийж өгч байна төдий чинээ таныг хүндэтгэж байгаагийн илрэл юм. Казахстанд ихэвчлэн сэнжгүй аяганд цай уудаг учир гартаа барихад эвгүй тохиромжгүй байдаг байна.
5. Тайланд – Хоолоо идсэниихээ дараа гараа угааХэрвээ Тайландад ширээн дээр тань сэрээ халбага тавьсан бол энэ нь аль нэгээр нь хоолоо идэх ёстой гэсэн үг биш юм. Цагаан будаагаар хийсэн хоолонд та маш их анхааралтай хандах хэрэгтэй. Сэрээг халбаган дээр будаа тавихад хэрэглэдэг байна. Зүүн болон зүүн хойд зүгийн зарим нэг хоолыг гараараа идэх ёстой гэнэ. Учир нь тэдний хоол наалдамхай будаатай холимог байдаг учир сэрээ, халбагны шаардлагагүй. Тайландад савхаар будааг иддэггүй бөгөөд энэ нь маш бүдүүлэг үйлдэлд тооцогддог ажээ.
6. Чили – Гараа татЧили улс нь хоолоо гараараа барьж идэхэд эсрэгээрээ юм. Ширээний ард та юуг ч гараараа идэж болохгүй. Шарсан төмсийг хүртэл сэрээгээр идэх ёстой байдаг бөгөөд латин америкийн улс орнуудын дундаас Чилид ёс зүйг маш хатуу чандлан барих ёстой байдаг гэнэ.
7. Япон – Хэтэрхий чимээтэйЯпончуудыг гоймон шөл зэрэг хоолыг чанга дуугаар сорж чимээ гаргаж иддэгийг харвал та битгий гайхаарай. Ийм байдалаар идэх нь тогоочийг хэрхэн хүндэлж байгаагаа харуулж буйн илрэл ажээ. Хэр чанга дуу гаргаж иднэ, тэр чинээгээрээ амттай байна гэсэн үг юм. Мөн шөлийг халбагааар идэхгүй шууд тавагнаас нь уудаг байна.
8. Этиоп – Бүгдийг том тавгандЭтиопд илүү таваг гуйх нь зохимжгүй үйлдэлд тооцогддог байна. Гэрийн эзэд зочид гээд бүгд нэг том тавагнаас хоолоо иддэг байна. Энэ нь зочломтгой зангийн илрэл юм. Этиопд идэх зүйлийг том хавтгай “ындержа” гэж нэрлэгддэг тавганд хийдэг бөгөөд хоолоо нэмж тавихаар болвол тавагныхаа эрмэг дээр тавьдаг гэнэ. Нэмж хэлэхэд хоолыг ширээн дээр унагахгүйн тулд бага хэмжээгээр авч иддэг байна.
9. Адыгея – Зогс хэн ирж байна?Адыгчууд хоолонд маш ихээр хүндлэл үзүүлдэг, хоолны ширээ рүү нуруугаараа харж зогсохоос ч цээрлэдэг байна. Ийм шалтгаанаар мөн ширээний ардаас цугласан бүх хүмүүс босж явдаггүй ба бусдыгаа иртэл ядаж нэг ч болов хүн үлдэж хүлээх ёстой аж. Ихэвчлэн хамгийн ахмад нь үлддэг байна. Мөн Адыгт өдрийн хоолонд урисан урилгыг нь хүлээж авахгүй бол энэ нь нөгөө хүнээ маш ихээр доромжилсонтои ялгаагүй хэмээн үздэг байна.
10. Дуулахыг цээрлэдэг НенцүүдИхэвчлэн зочид хоолоо идэж дууссны дараагаар бүгд дуулж хөгжилдөж эхэлдэг. Гэхдээ бүх газар адил биш ажээ. Жишээ нь: Ненцүүд (Оросын нэг үндэстэн) хоолны ширээний ард дуулж хуурдаж шүүгэлдэхийг хатуу хориглодог бөгөөд энэ нь үнэхээр бүдүүлэгт тооцогддог байна.