1. Бэрсүүт жүржтэй шорлогЦээж махыг угааж, хальс, өөхнөөс нь салгаад жижиглэн хэрчинэ, нимбэг болон бэрсүүт жүржээ зүсээрэй. Саванд
хэрчсэн махаа хийгээд гичээр амтална. Дараа нь мах, нимбэг, бэрсүүт
жүрж гэсэн холимог дарааллаар өрөөд дээр нь бэрсүүт жүржийн шүүсээ асгаж
өгөөд 6-8 цаг дарна. Бэлэн болсон гэж үзвэл мах, жимсээ ээлжлэн шорлож
ил гал дээр шарах болно грилдэж болно. Маш хурдан болцтой.
2. Ногоон сонгинод дарсан шорлогДарш бэлтгэхийн тулд ногоон сонгиныг томхон хэрчээд саванд хийж дээр нь нүдүүрээр дарж шүүсийг нь гаргаад жижиглэж хэрчсэн сармис, бусад амтлагчуудыг нэмнэ. Шампиньон мөөгний зөвхөн малгайг авч дундуур нь зүснэ. Цацагт хяруулын мөчийг сийчих эсвэл 3х3 см хэртэй хэрчээд мөөгтэй даршаа холин сэрүүн газар 4-6 цаг байлгана. Грил эсвэл нүүрсний цог дээр цацагт хяруулын мах, мөөг, амтат чинжүү гэх дарааллаар шорлож шарна. Шороо байнга эргүүлэхээ мартуузай.
3. Гахайн махны амттай цацагт хяруулын махан шорлогЦацагт хяруулын мах нь бэлтгэх аргачлалаасаа шалтгаалаад амтаа өөрчилж болдог гэж дээр хэлсэн. Хэрэв та шорлогоо гахайн махны амттай болгомоор байгаа бол орцон дээрээ хэрчим гахайн өөх нэмчихэд л хангалттай.
Энэ нь ойролцоогоор 10 граммтай дүйцнэ. Гахайн өөхтэй цацагт хяруулын мах болон амтлагчуудаа холиод сэрүүн газар 2-3 цаг байлгана. Энэ хооронд ил гал, грилл эсвэл барбекю төрлийн алинаар нь махаа шарах гэж байгаагаасаа шалтгаалаад бэлтгээрэй. Хэрэв та мод ашиглах бол бүрэн шатаж цогших хүртэл нь хүлээнэ. Хэрэв сараалжин төмөр дээр шарах бол ургамлын тосоор тослоно.
Цацагт хяруулын мах хурдан болцтой тул 20 минутаас хэтрүүлж шарж болохгүй. Эс бөгөөс шүүслэг чанар нь алдагдаж, хатаж орхино.
4. Аяны котлетХээр хөдөө аяллаар явахдаа шорлог хийх нь багагүй хугацаа шаарддаг. Тиймээс шорлого болохоос өмнө котлет буюу давтмал мах идвэл ямар вэ? Заавал ил гал гэхгүйгээр гэртээ шарах шүүгээнд бэлдээд гарсан ч болно шүү дээ. Үүний тулд цацагт хяруулын махаа таташ болгоод амтлагч, ногоо, талх холиод л болоо. Зарим хүмүүс талхны оронд овъёосны нэвс ч хэрэглэдэг байна.
5. Гүнжидийн тостой цацагт хяруулын махХавчуур сараалжин төмрөн дээр 5-8 см өргөнтэй цагариг хэлбэрээр хэрчсэн сонгиныг дэвсч өгнө. Дээр нь нимгэн хэрчсэн махаа тавиад гүнжидийн тосоо түрхэнэ. Эсвэл гүнжидийн үр нимгэн цацаж өгсөн ч болно. Мөн дээр нь 5 см өргөнтэй томхон хавчуур төмрөө түгжээд үе үе эргүүлэх маягаар нүүрсний цогон дээр 15-20 минут шараарай.
6. Цацагт хяруулыг бүтнээр нь шорлож шарахБүтэн цацагт хяруулын дотор нарийн, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн гахайн өөхнөөс бага зэрэг хийгээд утсаар уяж, давс, перецээр амталж нүүрсний цогон дээр шарна. Ингэхдээ алгуурхан эргүүлж байх шаардлагатай бөгөөд дээр нь ургамлын эсвэл хайлуулсан цөцгийн тос үе үе тос асгаж өгнө.
7. Гриллдэж шарсан цацагт хяруулын утсан махДаршинд: шанцай, яншуй, перец, башир цэцгийн хатаамал, кинза, гоньд, фенхель, элсэн чихэр, лаврын навч, давс орно. Дээрх бүгдийг хольж, ижил хэмжээтэй шар айраг болон усаар шингэлээд цацагт хяруулын махаа булхтал хийж, хөргөгчинд 24 цаг байлгана. Мах шарах зориулалттай зөөврийн зуухныхаа нэг талд галаа түлэх бөгөөд маханд хүрэх халууны хэм 160 градусаас хэтрэхгүй байх ёстой. Шарах хугацаа 4 цаг. Эхний хоёр цагт цацагт хяруулын махыг фольга цаасанд ороон сараалжин төмөр дээр тавих бөгөөд дараа нь фольга цааснаас салгаж дахин хоёр цаг ил гал дээр шарна. Гаргахын өмнөхөн хэд хэдэн удаа давстай усаар чийгшүүлж өгнө.
8. Гриллдэж шарсан цацаг хяруулын махан зайдасЦацагт хяруулын махан зайдсыг хуймал бинтэй идэх зохимжтой. Үүний тулд бэлэн хуймал гуриландаа зайдсаа ороогоод грилл дээр хүрэнттэл нь 5 минут шарна.
9. Утааны амттай цацагт хяруулын махДаршиндаа модны утааны натурал хандыг нэмж өгнө. Усаар шүүсэн модны байгалийн утаа нь давирхай, канцерогенээс цэвэрлэгдэх тул эрүүл мэндэд хор багатай гэж үздэг. Тиймээс хиймэл амт оруулагчаас аль болох татгалзах нь зүйтэй. Модны утаатай шүүсэнд дарсан цацагт хяруулын махыг нүүрсний гал дээр 20 минут шарна.
10. Цацагт хяруулын махтай хүйтэн зуушЧанасан төмс, өргөст хэмх, амтлагчууд, гриллдэж шарсан цацагт хяруулын цээж мах орно. Бүгдийг жижиглэж хэрчээд хүйтэн квас эсвэл тарганд хутгана. Халуун өдөр аялалд гарсан хүмүүст тохирсон төгс зууш болох нь дамжиггүй.