Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Масловская сүйт залуу болох саятан Бруно Шубертаас 2.5 сая долларын бэлэг авсан бөгөөд бэлгүүдийн дунд бэлэн мөнгө, машин, үнэт эдлэл, аялалын тасалбар, шоппинг болон Зальцбург дахь байшин багтаж байжээ. Хожим нь Масловская татвараа төлж чадаагүй учир байраа зарсан байна.
Масловская гэр бүлтэй Шуберттай уулзах болсноор моделийн ажилаа орхисон гэнэ. Тэд 2004 онд танилцаж байжээ. Шуберт “Henninger” хэмээх шар айрагны үйлдвэрээ зарсан бөгөөд 90 насандаа 2010 оны 10 сард нас барсан байна. Тэрээр өөрийн гэрээслэлийг өөрчилж бүх хөрөнгөө өрөөсөө 64 насаар дүү амрагтаа үлдээсэн нь гэр бүлийнхэний хооронд маргаан үүсэх нөхцлийг бүрдүүлжээ.
Масловскаягийн өмгөөлөгч түүнийг батлан даалтаар гаргаач хэмээх хүсэлтийг тавьсан боловч түүнд 2.5 жилийн хорих ялыг оноосон байна.
Тэрээр жилийн дараа л хугацаанаасаа түрүүлж суллагдах эрхтэй болох боломжтой юм. Модель бүсгүйн энэхүү хорих ял нь “Бавария”-ийн хөл бөмбөгийн багийн ерөнхийлөгч Удо Хенессийн хувьд тийм ч таатай мэдээ биш байгаа бололтой. Учир нь тэр татварын албанд 18.5 сая доллар төлөхгүйгээр нууцалсан байна.
Хенесси: “Тэр Швейцарийн банканд данстай бөгөөд сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр олсон орлогоо нууж байсан” хэмээн ярьжээ.