ЭЕШ-д өндөр оноо авахыг хүсч байна уу?

2015-06-10, 17:12
3,293
Энэ жил ЕБС төгсөж буй сурагчдын хувьд ирээдүйн ажил мэргэжлээ сонгож, хүссэн их дээд сургуульдаа орох “хувь заяаг” шийдэх  ЭЕШ эхлэхэд ердөө 10 хоног үлдлээ.  ЭЕШ нь улсын болон анги дэвших шалгалтуудаас эрс ялгаатай, тухайн суралцагчийг цаашид гүнзгийрүүлэн суралцах чадвартай юу?,  бүтээлчээр сэтгэж амжилт үзүүлж чадах эсэхийг илрүүлдэг нарийн, төвөгтэй  тестүүд бүхий шалгалт юм. Хүүхэд бүр шалгалтандаа хичээнгүйлэн бэлтгэж, 800 оноо авахын тулд мэрийдэг  ч шалгуулагч бүр хүссэн оноогоо авч чаддаггүй. Учир нь олон мянган сурагчийг мэдлэг, чадварынх нь түвшнээр эрэмбэлж жагсаахын тулд тестийн даалгавруудыг нэлээн хүнд, ахисан түвшинд бэлтгэдэг. Тэгвэл ЭЕШ-д хэрхэн амжилттай бэлтгэж, өндөр оноо авах вэ?
ЭЕШ-д өндөр оноо авахыг хүсч байна уу?


Боловсролыг  дэмжигч Юнител групп,  “UNI-GURU видео хичээл” төслийнхөө хүрээнд ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан 10 төрлийн видео хичээлийг IPTV-Видео сангаараа дамжуулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэж байна.  Олонх сурагчдын сонгон өгдөг Математик, Нийгмийн ухаан, Англи хэл гээд ЭЕШ-ын нийт 10 төрлийн хичээлийг Орчлон сургуулийн дадлага туршлагатай, мэдлэг чадвар, амжилтаараа онцгойрсон багш нар зааж байгаа юм. Хичээл тус бүр нь 40-60 минутын турш үргэлжлэх бөгөөд сурагчид өөрийн шалгалт өгөх хичээлээ сонгон үзсэнээр ЭЕШ-ндаа хэрхэн бэлтгэвэл илүү үр дүнтэй вэ?,  шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ?,  олон тооны тестийг яаж хурдан хугацаанд, алдаагүй зөв бөглөх вэ? зэрэг чухал, хэрэгцээт зөвлөмж, мэдээллүүдийг олж авна.  Эдгээр хичээлүүдийг зөвхөн төгсөх ангийн сурагчид бус эцэг эхчүүд болон ЭЕШ өгөхөөр зэхэж буй өмнөх оны төгсөгчид ч үзэх боломжтой.

Хаанаас үзэх вэ?
Юнивишн IPTV     >>    ВИДЕО САН      >>     EDUCATION дэд цэс      >>    ЭЕШ хичээл      >>   10 төрлийн хичээлээс сонгон үзээрэй.

Элсэлтийн Ерөнхий Шалгалтад тань амжилт хүсье.
Боловсролыг дэмжигч Юнител групп


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.