Скайтелийн “АЯЛАХ ЦАГ”-аар гадаадад аялах ээлжит азтанууд тодорлоо

2015-06-09, 18:08
2,177

Скайтел компанийн “Аялах цаг” урамшуулал үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт гадаад улсаар аялах хоёр дах долоо хоногийн хэрэглэгчид тодорсон байна. Эхний хэрэглэгч болох Улаанбаатар хотын иргэн Ч.Батгэрэл Япон улс руу 5 өдөр аялах эрх, хоёр дах хэрэглэгч болох Улаанбаатар хотын иргэн С.Мягмарсүрэн Австрали улс руу 8 өдөр аялах эрхийн эзнээр шалгарч зуны “аялах цаг”-аа гадаад улс орноор эхлүүлэхэд бэлэн болжээ. 

Скайтелийн “АЯЛАХ ЦАГ”-аар гадаадад аялах ээлжит азтанууд тодорлоо


Эмнэлгийн ажилд алжаал тайлах завгүй яваа эмэгтэй, гэр бүлийн амьдралаа эхэлж сайхан амьдрал цогцлоохоор мэрийж байгаа жирийн нэг залуу энэ удаад азтануудаар тодорчээ. Цэнэглэлтээ хийгээд хэрэглээгээ хангахын зэрэгцээ олон улсаар аялж өөртөө шинэ ертөнцийг нээх боломжийн эзэд болсон “Аялах цаг” урамшууллын хоёр азтантай ярилцлаа.

Улаанбаатар хотын иргэн С.Мягмарсүрэн:

-Скайтелийн “Аялах цаг” урамшууллын азтан болсонд баяр хүргэе!
-Баярлалаа.

-Скайтелийн хэрэглэгч болоод хэдэн жил болж байгаа вэ? Яагаад Скайтелийг сонгон үйлчлүүдэг вэ?
-Скайтелийн хэрэглэгч болоод бараг долоон жил болчихлоо. Миний хувьд ажил, амьны шаардлагаар утсаар маш их ярьдаг хүн л дээ. Хүн бүр эрүүл мэндээ бодож хүнсээ сонгодог шиг гар утас ч гэсэн хүний нэг хэрэглээ болохоор сонголтоо зөв хийж, хэмнэлттэй тэгсэн хэрнээ өгөөжтэй үйлчилгээг сонгосон. Тэр нь ч өгөөжөө өгч одоо Австрали руу аялах гэж байна. Хэрэглээгээ хангангаа азтан болж байгаадаа баяртай байна.



-Анх урамшууллын талаар хаанаас сонссон бэ?

-Эхнэр минь намайг азаа үзээч гэж зөвлөөд 10 мянган төгрөгийн сунгалтын карт авч өгсөн юм. Тэгэхэд нь би “За, би юугаа хожих вэ дээ” гэх маягтай үг хэлж байсан юм. Гэхдээ хүнд нууцхан нэг найдлага байдаг даа. Тэгээд л юмыг яаж мэдэх вэ гээд цэнэглэлтээ хийгээд, www.skytel.mn сайт руу орж хоёр тоглох эрхтэй болсон. Тоглосон чинь 7 ширхэг гадаадад аялах эрх нээж, маш сонирхолтой санагдсан. “Би юугаа хожих вэ” гэж байсан хүн чинь дахин эхнэр рүүгээ залгаад “ханьдаа дахиад нэг карт аваад өг, энэ их сонирхолтой, гоё юм байна” гэж хэлээд дахиж тоглосон доо. Яг тухайн өдөр нь азтан тодруулдаг баасан гараг байсан юм. Сүүлийн өдөр тоглосон болохоор найдлага бага байх болов уу гэж бодсон ч 12 ширхэг гадаадад аялах эрх гараад ирэхээр нь аль хэдийнэ азтан болсон юм шиг л баярласан шүү. Өөр хүн 12-ыг нээчих вий гээд л тухайн өдөр ажлынхаа залуустай хамт байн байн оноог нь шалгаж, их хүлээсэн шүү. Миний хувьд том компаниуд урамшууллынхаа азтануудыг үнэн зөв тодруулдаг байх гэсэн хандлага, үзэлтэй байсан. Тэр бодлыг минь энэ урамшуулал бататгаж өглөө. Хүнд аз тохиодог юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Азтанаар тодорсон чинь юм бүхэнд л азтай байгаад байх шиг санагдаад байгаа шүү. Өмнө нь ямар нэг урамшууллын азтанаар тодорч байгаагүй болохоор ямар сайндаа л эхнэртээ “би юу хожих вэ дээ” гэж хэлэх вэ дээ. Энэ урамшуулал өөрөөс нь өмнө тоглосон хүмүүсийн оноо болон өөрийн оноогоо харах боломжтой байсан болохоор илүү нээлттэй, сайхан урамшуулал болсон гэж бодож байна. Өндөр төвшинд хөгжүүлсэн програм зохиосонд нь бас баяр хүргэе.



-Таны хувьд Австралиар аялах юм байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миний хувьд анх удаа гадаад улсад, тэр дундаа өндөр хөгжилтэй Австрали руу явах гэж байна. Би Монголын цахилгаан холбоо компанид инженер хийдэг. Бусад залуусын адил амьдралын төлөө зүтгэж яваагийн хувьд өөрийн зардлаар гадаадад аялах тухай бодож байгаагүй. Ер нь, ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд гадаад руу аялах талаар байгаагүй. Амьдралд гэнэтийн юм гэдэг сонирхолтой, бас хүнийг их урамшуулж, өдөөж, эрч хүч өгдөг шүү дээ. Энэ удаагийн аялал тархиа амраах, эрч хүч өгөх сайхан аялал болно гэж бодож байна. Анх “Аялах цаг”-ийн талаар уншаад Австрали руу нь явчих юмсан гэсэн хүсэл ч байсан шүү. Скайтел группийн нийт хамт олон, ажилчдад ажлын өндөр амжилт хүсмээр байна. Мөн хэрэглэгчдээ байнга баярлуулдагт нь талархмаар байна.



Улаанбаатар хотын иргэн Э.Мөнх-Эрдэнэ:


-Юун түрүүнд азтан болсонд тань баяр хүргэе
-Баярлалаа.

-Скайтелийн хэрэглэгч болоод хэр удаж байгаа вэ? Яагаад Скайтел компанийг сонгон үйлчлүүлдэг вэ?
-Миний хувьд 2007 оноос хойш найман жилийн турш тасралтгүй Скайтелийг сонгон үйлчлүүлж байна. Би Скайтелийн хоёр дугаар барьдаг юм. Нэгийг нь 2007 онд анх авсан. Харин намайг азтан болгосон энэ дугаараа аваад удаагүй байгаа юм. Шинийг санаачилдаг, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, хэрэглэгчдээ мэдэрсэн, бидэнд ойр үйлчилгээ үзүүлдэг учир тус компанийг сонгон үйлчлүүлдэг.



-Анх урамшууллын тухай хаанаас дуулсан бэ?
-Охин маань урамшууллын талаар дуулаад сунгалтын карт авч, ээжийнхээ утсыг сунгаж өгөөд, миний өмнөөс тоглочихсон байсан. Ер нь, би өөрөө энэ талаар мессэжээр тогтмол мэдээлэл авч байсан л даа. Өмнөх азтануудын талаар ч уншчихаад өмнөөс нь баярлаж л байлаа. Тэгээд ер нь нэг азаа үзье гэж бодоод байсан ч азаа үзээгүй байсан юм. Охин, бид хоёрын азаа үзэж тоглодог тэр өдөр нь “аялах цаг”-ийн эхний азтануудыг зарласан өдөр буюу зургадугаар сарын 2 байсан юм. 247 сунгалтын картаар анх удаа тоглоомонд оролцож 10 смайл нээсэн. 10-ыг нээчихсэн учраас найдлага бага байх болов уу гэж бодож байсан хэрнээ л сайт руу байнга хандан өөртөө хүлээлт үүсгээд байсан шүү. Баасан гарагийн 17.00 цаг хүртэл хүлээгээд ажлаа хийж байтал яг 18.00 цагийн үед Скайтелийн маркетингийн ажилтан азтан болсон гэдгийг дуулгасан.

 

-Анх удаа гадаад руу аялах гэж байгаа юу?
-Өөр улсууд руу аялал, зугаалгаар явж байсан. Гэхдээ хүмүүст заавал аялж үзэх улсуудын жагсаалт гэж байдаг шүү дээ. Миний хувьд явж үзэхийг хүсч байсан улсуудын жагсаалтад Япон улс байсан юм. Тэгэхээр нэг хүслийг минь гүйцээж байгаад Скайтел компанид баярлалаа гэж хэлье.


 

Урамшууллын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Би эмч хүн л дээ. Хүн баярлуулж байгаа ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад үнэхээр баяртай байна. Энэ удаагийн урамшуулал олон нийтийн нүдэн дээр болсон нь шударга санагдсан. Ер нь хүний цэвэр азыг сорьсон сайхан урамшуулал болж байна. Хүмүүс онлайнаар өөрийгөө болон бусдыг хэдэн оноо авч байгааг харж тоглосон болохоор яг өөрийнхөө азыг сорьсон шударга шүүлттэй байлаа. Смайлын хойно тийм юм байгаа гэж таамаглахын аргагүй, тэгсэн хэрнээ хамгийн их гадаадад аялах туг нээнэ гэдэг чинь цэвэр аз байгаа биз дээ.

Цааш цаашдаа ийм урамшуулал олон явагдаж, бусад үүрэн телефонууд Скайтелаас үлгэр жишээ авч бодит урамшууллыг хүмүүст өгч байвал их зүгээр санагдлаа. Ер нь, олон хүнийг нэг дор аялуулах урамшуулал өмнө нь явуулж байгаагүй болов уу гэж бодож байна. Анх удаагийнх нь Скайтел групп болж байгаа юм болов уу. Олон хүнийг хамарсан, олон хүнийг баярлуулсан гоё урамшуулал боллоо. Тэр дундаа урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд, тэр бүр өөрийн зардлаар гадаадад аялах боломжгүй жирийн нэгэн дундаж амьдралтай иргэдэд ийм боломж олгож байгаад нь талархаж байна. Азтан болсондоо өөртөө их баяртай байна. Охин маань бас дэмжсэн болохоор охиндоо маш их баярлаж байна. Ээжийгээ азтан болгож, гадаадад аялах эрхийн эзэн болголоо.

Ийнхүү “Аялах цаг” урамшууллын 2-р долоо хоногийн гадаад улсаар аялах хэрэглэгчидтэй уулзаж тэдний сэтгэгдлийг сонслоо. Дараагийн азтан та ч байх боломжтой шүү гэж хэлмээр байна. Сэтгүүлч би өөрөө ч тоглож үзье гэж бодлоо. 


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.