Зочид ирэхэд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

2015-06-08, 00:55
26,248

Гэрээ цэвэрлэсэн ч заримдаа нэг л сэтгэлд нийцдэггүй тохиолдол байдаг. Замбараагүй гэртээ байхад тань урилгагүй зочид ирэхэд хэрхэн аргалахаа мэдэх үү? Тэгвэл энэ тохиолдолд хэрхэн гэрийн сайн эзэгтэй болох талаар хүргэе.

Зочид ирэхэд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

 


1. Шилэн саванд хийж тавих
Ямар нэгэн будаа, овъёос зэргийг худалдан авах үед бүх зүйл ууттай ирдэг. Тэгвэл энэ тохиолдолд уутнуудыг хаяж бүгдийг нь шилэн саванд хийж тавиур дээгүүр ил тавиарай. Энэ нь таныг сайн гэрийн эзэгтэй мэт харагдуулах болно.



2. Хөргөгчиндөө цэвэр ус хийгээрэй
Зочид таныг байнга цэвэршүүлээгүй ус уудаг  гэж мэдэх шаардлагагүй. Хэрвээ та зочидоо үнэхээр гайхшруулахыг хүсэж байвал тэднийг ус гуйх үед нь хөргөгчнөөсөө шилтэй цэвэр ус гаргаж өгөөрэй. Тэгвэл тэд таныг үргэлж цэвэршүүлсэн ус уудаг гэж ойлгох болно.



3. Ариун цэврийн өрөөгөө цэвэрлээрэй
Толио арчиж, угаалтуураа угаахад л танай гэрийн ариун цэврийн өрөө цэвэрхэн сэтгэгдэл төрүүлнэ.



4. Мөн хуучирсан аймшигтай шүдний сойз байвал хаяарай
Зочид ирэх үед ариун цэврийн өрөөнд өөрчлөлт хийх хэрэгтэй болдог. Өдөр тутам хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэлүүдээ бүгдийг нь далд хийгээрэй.  Харин оронд нь огт хэрэглэж байгаагүй зүйлсээ гаргаж өрөх нь зүйтэй. Ихэнхи тохиолдолд энэ нь хэн нэгний танд өгсөн бэлэг байдаг бөгөөд хүмүүс төдийлөн мэдэхгүй.



5. Шанагатай усанд шинэ ногоо хийж тавиарай
Цөөхөн тооны шанцай, яншуй гэх мэт ногоог худалдан аваад шанагатай усанд хийж тавиарай. Хэрэг болсон үед “Би энэ бүгдийг өөрөө тарьж ургуулсан” гэж хэлж болно.



6. Буйдан дээрээ дэр тавих
Хэдэн ширхэг хямдхан буйдангийн дэр худалдаж аваарай. Энэ нь таныг гэрийнхээ дотоод засал чимэглэлд нэлээд анхаарал хандуулдаг мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Гэрийг тань чимэглэхээс гадна буйдан дээр буй зарим нэг толбыг ч далдлаж өгнө.



7. Нүдэнд ил харагдах газар ном болон нүдний шил үлдээгээрэй
Та уран зохиол уншдаггүй байсан ч зочид ирэх үед дараах байдлаар ном болон шилээ үлдээвэл тэд таныг ном унших дуртай хүн байна гэсэн сэтгэгдэлтэй үлдэх болно.



8. Хамгийн том савыг нимбэгээр дүүргэ
Олны нүдэнд харагдах газар нимбэгээр дүүрэн сав тавих хэрэгтэй. Энэ тохиолдолд зочид таныг нимбэгний пирог хийх дуртай, мөн өглөөд нэг аяга нимбэгтэй ус уудаг эрүүл хооллолтыг дэмжигч хэмээн бодох болно.



9. Ургамалд дуртай болохоо илэрхийл
Та энэ ургамалыг харж байна уу? Энэ бол “мөнгөний мод” бөгөөд хэзээ ч үхдэггүй. Ургамалд хайртай, түүнийг арчилдаг гэдгийг батлахад нэн тохиромжтой цорын ганц ургамал.



10. Цаасан салфетка авах
Хамгийн гол нь чанартай байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.



11. Гэрлээ бүдгэрүүл
Хэрвээ тоос харагдахгүй байгаа бол тоос байхгүй байна гэсэн үг. Тиймээс хэд хэдэн лаа асаагаад бүдэгхэн гэрэл гаргасан нь дээр.



12. Ямар дарс гэрт чинь байгааг мэдэхгүй мэт царайл
Хэрвээ та “манай шүүгээнд каберне байгаа байхаа” хэмээн мэдэхгүй царайлвал дарсаа дөнгөж зочид ирэхээс өмнө авсан мэт сэтгэгдлийг төрүүлэхгүй.



13. Хуурга хийгээрэй
Хүнсний ногоо болон махаа нэг саванд хийж шарах шүүгээндээ зочдыг иртэл болгоорой. Энэ хугацаанд танд өөрийгөө бэлдэх хугацаа гарна.



14. Хэцүү жигнэмэг хийх хэрэггүй
Хэдэн ширхэг хар шоколад болон жимс байхад хангалттай. Та заавал жигнэмэг, бялуу хийж өөрийгөө зовоох хэрэггүй.



15. Төрөл бүрийн цай санал болгож зочдоо гайхшруулаарай
“Та ямар цай уух вэ? Манайд ногоон цай, балжингаравтай, нимбэгтэй гэх мэт цай байгаа. Алийг нь уухуу?” гэх мэт. Хамгийн сүүлд яг танай гэрт байгаа гурван цайг хэлэх хэрэгтэй. Харин өмнө нь хэлсэн цайг зочид бараг л санахгүй.


 

 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()