Япончууд боловсрол олж авахын тулд юу туулдаг вэ?

Бид бүгд япончуудыг үргэлж гаж буруу талаас нь харж дүгнэдэг ч, тэднийг боловсрын төлөө хэрхэн зүтгэдэг. Маш ихээр хичээсэн ч олон сая хүн амтай өрсөлдөх шаардлагатай болдог байна. Ингээд япончуудын хувьд боловсрол гэгч ямар үнэ цэнэтэй олддог талаар товч мэдээг хүргэе.
Япончууд боловсрол олж авахын тулд юу туулдаг вэ?


Японы боловсролын байгууллагууд математик болон техникийн мэдлэгтэй сурагчдыг их хэмжээгээр бэлтгэдэг. 1994 онд охид залуусын 95,7 % нь коллежид суралцахаар болсон байна. Харин 40 % нь эрэгтэй, 20 % нь эмэгтэйчүүд Их Сургуульд суралцахаар болжээ. Сургууль гэдэг Япончуудын хувьд амьдралд хөлөө олоход туслах хамгийн чухал зүйл юм байна.

1. Сургууль
Японы сургуульд хүн бүр л хоорондоо ижилхэн мэдлэг, авъяас чадвартай байх хэрэгтэй. Хэрвээ спортын авъяасгүй, шалгалтандаа сайн дүн авч чадахгүй бол олны доог болдог байна. Олны доог болох гэдэг Японы сургуулиудын хамгийн том асуудал. Сурагчид сургуулийнхаа хүүхдүүдийн дундаас сул доройг нь сонгож тэднээр доог тохуу хийж өөрсдөө сэтгэл ханамжийг мэдэрдэг ажээ.

1995 онд бага, дунд, ахлах сургуульд бусдаар тохуурхсан 60 тохиолдол гарсан. Заримдаа энэ нь хэтэрхий аймар санагдаж хүүхдүүд хичээлдээ явахаас ч татгалзаж байсан байна. Багш нар нь хүртэл шавь нараараа доог тохуу хийж, заримдаа бие махбодийн хохирол ч учруулдаг аж. Хэт их дарамтанд байсан сурагчид амиа хорлох нь ч бий. Сүүлийн үед багш нар шалгалтын дүнг тавихгүйгээр шалгалтын хуудсыг буцааж олгодог болжээ.



2. Шалгалт
Япон сурагчдын хамгийн гол зорилго нь Их Сургуульд орох байдаг. Сайн Их сургуульд орохын тулд сайн коллеж төгсөх хэрэгтэй. Сайн коллежид орохын  тулд сайн дунд сургууль төгссөн байх шаардлагатай. Ингээд л сайн дунд сургуульд орохын тулд сайн бага сургуульд сурч, сайн бага сургуульд орохын тулд заавал цэцэрлэгээр хүмүүжсэн байх шаардлагатай юм байна.

Ийнхүү сайн их сургуульд орохын тулд багаас нь эхлээд бүх элсэлтийн шалгалтыг амжилттай өгөхөд чиглэгдсэн сургалтыг зохион байгуулдаг аж. Сурагчид ангидаа дкюгийн (Энэ нь шалгалтанд бэлдэхэд чиглэгдсэн даалгавар юм) гэрийн даалгаварыг хийдэг. Хэрвээ та шалгалтандаа унах юм бол дахин дзюкугийн сургалтанд суух хэрэгтэй болно. Ингээд дараагийн элсэлтийн шалгалтыг өгөхийн тулд дахин бэлтгэлээ хийх хэрэгтэй болох ажээ.



3. Их сургууль анхны алхам
Ингээд их сургуульд та орсон бол дахин там гэж зүйл үгүй болно. Их Сургуульд орох хүртлээ асгасан нулимс, хүчийг Японы их сургуулиуд үнэлэх аж. Шалгалт болон бие даалтыг зүгээр л журмын үүднээс л авна. Бүтэн өдрийн турш теннис тоглосон ч та дипломоо авах болно.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()