Таныг таргалуулах хүнсний бүтээгдэхүүнүүд

2015-06-05, 19:40
23,897
Жингийн туухай илүүдэл жинг зааж, яагаад тэр билээ хэмээн гайхаж алмайрахад хүргэдэг шүү дээ. Яагаад жин нэмчихэв ээ? Бүх хэргийн учир саахар нь "хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн"-ээр дамжин бидэнд анзаарагдалгүйгээр хэтэрсээр байдаг. Ингээд бидний идэх дуртай амттанд хэр хэмжээний саахар агуулагддаг болохыг харцгаая.
Таныг таргалуулах хүнсний бүтээгдэхүүнүүд


1. Эрдэнэшишийн нэвс
«Турая гэвэл нэвс ид» хэмээн гоолиг, спортлог охид, бүсгүйчүүд телевизээр сурталчилдаг. Бид үүнд нь сохроор итгэж, өглөө бүр, бараг л автоматаар аяга сүүнд эрдэнэшишийн нэвс хийгээд иддэг шүү дээ. Гэхдээ энэ бидний бие галбирт тийм ашиг тустай эд юм гэж үү? Үнэн хэрэгтээ стандарт порц буюу аяганы тал эрдэнэ шишэнд 37 грамм саахар агуулагддаг байна. Энэ нь насанд хүрсэн нэг хүний өдрийн нормоос хэтрээд явчихна гэсэн үг. Гэтэл өдөр дөнгөж л эхэлж байна шүү дээ.



2. Шоколад
Шоколад бол хамгийн хялбар бөгөөд хурдан өл дарах арга. Хоол идээд ширээний ард тухлах хугацаа байхгүй боловч гэдэс хоржигнож байгаа тохиолдолд үүнээс шилдэг арга гэж үгүй. Өнөөдөр шоколад, маргааш шоколад, харин долоо хоногийн дараа өмсөх дуртай жинсэндээ багтахаа болих вий. Учир нь таны дуртай Mars, Snickers шоколадууд нүүрс ус их хэмжээгээр агуулдаг нь бараг нэг том саахар гэсэн үг юм. 55 граммын нэг стандарт шоколаданд 2,7 грамм саахар агуулагдаж байгаа нь 6-7 цайны халбага гэсэн үг юм байна.



3. Йогурт, аарцтай зууш
Йогурт, аарц, тарагийг хоолны мэргэжилтнүүд цэсэндээ багтаахыг зөвлөдөг болохоор аюулгүй байх гэж та бодож байна уу? Тэгвэл дээрх зөвлөгөө зөвхөн натурал буюу ямар ч амт оруулагч, хүчитгэгч нэмэлт бодисгүй хүнсний бүтээгдэхүүнүүдэд л хамаатай аж. Харин үйлдвэрээс гарч дэлгүүрүүдээр зарагдаж байгаа аарц, йогурт, сүүн коктейльд энэ огт хамааралгүй. Жишээ нь эрүүл амьдралын хэв маяг уриатай “Активия” 290 гарммын савтай бүтээгдэхүүнд ойролцоогоор 6 цайны халбага саахар, харин 130 граммаар савласан “Даннисимо персик”-т 3,5 цайны халбага саахар агуулагдаж байдаг юм байна.



4. Pepsi ба Coca-Cola
Бид амны цангаа тайлж, өлсгөлөн мэдрэмжийг алга болгодог эдгээр ундааг уух дуртай. Гэхдээ дээрх мэдрэмжүүд удаан хадгалагддаггүй бөгөөд 10-15 минутын дараа бид дахин ууж бас идэхийг хүсч эхэлдэг. Ингэснээр бидний бие организмд илүүдэл илчлэг нэвтэрч, улмаар бэлхүүс хэсгээрээ бүдүүрч эхлэнэ. Яагаад тэр вэ?... 0,33 литрийн жижиг лаазтай Пепси ундаанд 8 цайны халбага саахар агуулагддаг бол мөн тийм хэмжээний Кока Кола ундаа 7 халбага саахарын агууламжтай.



5. Хийжүүлсэн үрлэн чихэр
Ганц жижиг уут “M&M’s” идчихэд юу л шалив гэж? хэмээн та бодсоор кассын дэргэд байх олон өнгийн чихрийг шүүрэн авдаг нь гарцаагүй. Тэгвэл танд анхааруулах хэрэгтэй болох нь. 100 грамм ийм үрлэн чихэр 472 кк илчлэгтэй. Энэ нь саахараар хэмжвэл стандарт 45 граммаар савласан ууттай ийм чихрэнд бараг 6 цайны халбага саахар агуулагдана гэсэн үг юм.



6. Nutella самартай, шоколадны крем

“Nutella” самартай, шоколадны крем түрхсэн хэдэн зүсэм талх бол өглөөний цайны сонгодог хувилбар. Тэгвэл энэ юугаараа аюултай вэ?. Шошгийг нь харъя. "Саахар, далдуу модны тос, самар, какао, хуурай сүү, лефитин, ванилин, хуурай сүүний ийлдэс". Тиймээс “Nutella” маш өндөр илчлэгтэй. Тодруулбал, кремны 70 хувь нь өөх тос, саахраас бүрддэг. Ердөө хоёр халбага кремэнд 200 кк илчлэг, 21 грамм саахар агуулагдана.



7. Кофе /савлагаатай/
Бидэнд заримдаа кофегоо чанаад уучих завгүй үе тохиолддог. Энэ үед хурдан уусдаг бэлэн ууталсан кофе авчихдаг шүү дээ. Гэхдээ ингэж савласан кофенд хүний биед ашиг тустай шинж чанар нэгээхэн ч үгүй аж. Стандарт, эсвэл "3 нэг дор" гэсэн сануулгатай 20 граммын савлагаатай кофенд ойролцоогоор 70 кк илчлэг, 10 грамм саахар ордог ажээ. Тэгэхээр жин нэмээд байгаадаа эргэлзэх хэрэггүй болох нь.



8. Кетчуп
Арай үгүй байлгүй дээ, үнэн гэж үү? Хачирхалтай нь бага зэрэг халуун ногоотой, давсархаг амттай кетчупэнд тодорхой хэмжээний саахар агуулагдаж байдаг байна. Бүр багагүй хэмжээгээр гээч. Хоолны хольц болгон хэрэглэх дуртай кетчуп 100 грамм тутамдаа 20-30 грамм саахар агуулдаг ажээ. Мэдээж кепчупыг дангаар нь иддэггүй болохоор сарын турш байнга хоолны хачир хийвэл хэр зэрэг өөх хуримтлуулахыг таашгүй.



9. Савласан жүүс
Бид хүүхэд байхын л жимсний жүүсийг амттай төдийгүй амин дэмтэй гэдгийг мэднэ. Гэхдээ савлагаатай жүүсэнд ийм чанар бага. Учир нь түүнд саахар их хэмжээгээр агуулагддаг. 350 граммын усан үзмийн шүүс ойролцоогоор 58 грамм, алимных 37 грамм, интоорынх 37 грамм саахар агуулдаг гэнэ.



10. Эрч хүчний ундаа

Хийх ажил өмнө овоолгоостой байдаг гэтэл нойр хүрээд болохгүй байгаа үед та юу хийх вэ? Мэдээж юуны түрүүнд толгойд сэргээгч ундаа орж ирнэ. Ийм төрлийн ундаа үнэхээр хэсэг хугацаанд таны ажиллах чадварыг дээшлүүлж өгдөг. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Эс бөгөөс артерийн даралт мэдэгдэхүйц ихсэх төдийгүй цусан дахь саахарын хэмжээ нэмэгдэх сөрөг талтай. Нэг лааз “Red Bull” ундаанд 27 грамм орчим саахар агуулагддаг болохоор та нэг биш нэлээн хэдийг уусан тохиолдолд илүүдэл жиндээ халамж үзүүлж байна л гэсэн үг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()