Зуны аялалдаа явахаар бэлдэж байна уу?

2015-06-03, 19:05
3,557
Урин дулаан цаг ирж та аялал зугаалганд явахаар төлөвлөж байна уу? Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралтын өдрүүд хичээнгүйгээр өвөлжин ажилласан алжаалаа тайлах сайхан боломж байдаг шүү дээ. Aмралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ их хотын хөдөлгөөн дунд бужигнаж явснаас хотоос зайдуухан гарч гэр бүлийнхэндээ мах шарж өгөөд л голын усны хоржигнох чимээг чагнаж суух ч бас сайхан амралт болно доо.
Зуны аялалдаа явахаар бэлдэж байна уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Харин эдгээр сайхан дурсамжаа үүрд авч үлдэх боломж нь фото зураг байдаг. PC mall дэлгүүрийнхэн зуны улиралд ирж байгаатай холбогдуулан зургийн аппаратны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Хэрэглэгч та манай PC mall2 салбар дээр ирснээр таны сонголтонд манай худалдааны зөвлөхүүд мэргэжлийн зөвлөгөө өгч, хамгийн өргөн сонголттойгоор зургийн аппаратаа авахаас гадна үнээ хямдруулж таны аяллын төсөвт хамгийн бага тусгагдахаар тооцож бэлдлээ.




1. Sony Cyber-shot DSC-TX-30 зургийн аппарат нь таны хөгжилтэй агшин бүрийг 18,2 пиксел нягтралтайгаар цаг алдахгүйгээр хамгийн тодоор буулгах болно. Дүрсийг 10 дахин татаж болохоос гадна 3.3 инчийн мэдрэгчтэй OLED дэлгэц нь хялбар тохиргоогоор зурагаа авах төдийгүй өндөр нягтралтайгаар харах боломжийг өгнө.

Та зөвхөн зураг  дарахгүй хөгжилтэй мөч бүрээ дуутай нь видео бичиж бяцхан кино хийсэн ч болно шүү. Ус болон шороо тоосны хамгаалалттай тул аялалын үед авч явахдаа аппаратандаа санаа зовох шаардлагагүй. Мөн хүйтэнд царцаж гацахгүй, доргионы хамгаалалттай тул зөвхөн зуны цагт ч биш өвлийн цагт цанын бааз дээр ч ашиглаж болно.





2. Бидний аялал зугаалганд олон зүйл торхиолддог. Тэдний нэг бол санамсаргүй байдлаар хадгалсан зургаа усгах. Тэгвэл энэ байдлыг шийдэж чадсан Polaroid камерыг ч бас манай дэлгүүрээс авах боломжтой. 10MP камертай, хар, цэнхэр, ягаан, улаан гэсэн 4 өнгийн бэхэн хортой энэ хороороо 2х3 хэмжээтэй зургийг шууд хэвлэнэ.  720p HD видео бичиж 2.5" LCD дэлгэцээр харж болно.





PC mall дэлгүүр нь таны амралтын дурсамжит мөчүүдийг хадгалж үлдэх Canon, Sony, Nikon, Samsung, Fujifilm брэндийн зургийн аппаратуудаа нэг дороос өргөн сонголттойгоор санал болгож байна. Аян замд гарахаасаа өмнө манай дэлгүүрээр ороорой. Энэхүү зургийн аппаратны үзэсгэлэн худалдаа манай PC mall 2 салбар дээр зохиогдож байна.



Утас: 99025728, 75753535

Вэбсайт : www.pc-mall.mn
Facebook хуудас : https://www.facebook.com/PCmallOfficial

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.