Харагддаг учраас бид боломжоо усалдаг

2015-05-26, 18:06
2,796
Боломж үргэлж байдаг. Бидний эргэн тойронд, дотоод ертөнцийн хаана ч хязгааргүй оршин байдаг. Тэрхүү боломжоо алдалгүй, бүрэн дүүрэн ашиглахын тулд бид эрүүл саруул, эрч хүчтэй байх нь чухал. Тийм ч учраас Бонакуа брэнд эрүүл, сэргэг байхын тулд сайн, чанартай ус ууж хэвшин, “Боломжоо услах”-ыг уриалж байна.
Харагддаг учраас бид боломжоо усалдаг


Өнөөдрийн “Таныг” өнгөрсөн дэх үнэ цэнэтэй боломж бүхэн тань бүтээсэн. Бодоод үз дээ, та нэгэн цагт яг өнөөдрийнх шигээ сайхан гэр бүлтэйгээ, хүссэн ажилтайгаа сэтгэл хангалуун амьдралыг төсөөлж байсан уу. Хүсч, мөрөөдөж, төсөөлж байсан учраас л та энэ боломжийг алдалгүй атгаж чадсан. Бас та авьяаслаг учраас дууны тэмцээнд түрүүлж байсан ч байж мэднэ, онц сурдаг учраас тооны олимпиадаас медаль зүүсэн ч байж болох, эрүүл чийрэг, авхаалжтай учраас спортын уралдаанд манлайлдаг ч байсан байх. Хүүхэд байхаасаа л бид ийнхүү боломжоо усалж, тордсоор өнөөдрийг хүртэлх түүхээ бүтээсэн. Цааш үргэлжлэх маргаашийн ирээдүйгээ ч хүссэн, зорьсноороо бүтээж чадна.

Та сайн хар даа. Танд өвөр дүүрэн боломж байж л байгаа. Харагддаг, бас харж чаддаг болохоор л Нил Армстронг хүн төрөлхтний хэзээ ч төсөөлж байгаагүй саран дээр анх хөл тавьж, Стив Жобс хэний ч тааварлаж байгаагүй “Apple” брэндийг бүтээж, Майкл Жексон өөрийн дуу хоолойгоор дэлхий нийтийг нэгтгэн байлдан дагуулж чадсан. Танд ч бас хүсэл мөрөөдөл, хүч тамир, эрүүл бие, эрдэм мэдлэг, оюун ухаан, зүрх сэтгэл бий. Энэ ч бас боломж. Та эрүүл байж, өөрийн Боломжоо усал.

Бонакуа брэнд эрүүл амьдралын хэв маягийг уриалж байна.
Бид “Боломжоо усал”-ж, эрүүл, сэргэлэн байхын тулд амьдралын зөв хэв маягтай байж, өдөр тутам чанартай хүнс хэрэглэж хэвших нь чухал билээ. Ялангуяа, ус хэрэглэж, өдөрт уух шаардлагатай усаа ууж хэвших нь эрүүл амьдралаа тэтгэж буйн илэрхийлэл. Харин ямар ус ууж байгаагаас бидний эрүүл мэнд шууд хамааралтай байдаг учраас сайн, чанартай эсэхэд анхаарах нь бидний хариуцлага.

Учир нь ус бол хүний биеийн гол бүрэлдэхүүн хэсэг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 60%-ийг, бага насны хүүхдийн 70%-ийг ус эзэлдэг. Ус нь хоол боловсруулахад, шингээхэд, шим тэжээлийг зөөвөрлөж ашиглахад, хэрэггүй хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусалдаг.

Түүнчлэн биднийг унтаж байхад бүхэл шөнийн турш уушги, бөөр, хөлсний булчирхай ажилласан байдаг тул өглөө босоход бие организм шингэний дутагдалд орсон байдаг. Үүнээс гадна өдөрт амьсгалаар, хөлсөөр, шээсээр дамжуулан 2.6 литр усыг алдаж байдаг аж. Хүний бие шингэний дутагдалд орсны улмаас толгой өвдөх, эрч хүч буурах, сэтгэл тайвгүйтэх, арьс хуурайших зэрэг хүндрэл үүсдэг. Иймээс та, би, бид алдагдсан шингэнээ нөхөж, эрүүл мэнддээ анхаарч ус ууж хэвшихийг “Бонакуа” брэнд уриалж буй. Ийн хэвших нь өөрөө эрүүл байх боломжоо усалж буй бас нэгэн арга шүү дээ.

Та эрүүл байж, өөрийн Боломжоо усал.

Видео.

Хүн бүрт боломж үргэлж байдаг. Bonaqua ус нь танд эрүүл байж, боломжоо бүрэн ашиглахад туслах болно.BONAQUA - БОЛОМЖОО УСАЛ

Posted by Coca-Cola Mongolia on 2015 оны 5-р сар 12


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.