Зөгнөл бодит биелэлээ олжээ

Заримдаа хэрвээ би cүпер баатар байсан бол гэх бодол хүүхдүүдийн толгойд төдийгүй, томчуудын бодолд орж ирдэг болов уу. Тэгвэл таны мөрөөдлийг биелүүлэх төхөөрөмжүүд бий болсон байна. Нэг удаа ч болов өөрийгөө баатраар төсөөлөх боломж гарч ирсэн бололтой.
Зөгнөл бодит биелэлээ олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


  1. Сум нэвтэрдэггүй ажил хэрэгч костюм
Ажил руугаа хэн нэгэн тань руу довтлох болов уу гэсэн санаа зовох зүйлгүйгээр явах боломжтой боллоо. Garrison компанийхан хүнд кавлерын оронд хөнгөн карбон хоолойг ашиглан захиалгаар хослол үйлдвэрлэж байгаа гэнэ. Энэ хослолыг танд зориулан оёх болно.



2. Kangoo Jumps
Загварлаг биш ч гүйх үр дүнг сайжруулна.
Энэ бол дугуй болон пүршний холимог зүйл юм. Kangoo Jumps нь өмсөж буй хүнээ дээшээ өргөхгүй ч гүйх алхалтын хэмжээг томруулж өгдөг байна. Мөн үүнийг харахад галзуу мэт харагддаг учир олны өмнө өмсөхгүй, бас хар өнгийг сонговол нэн тохиромжтой.



3. Гал шидэгч Пиро
Галан бөмбөлөг гаргагч
Хүн аалзын зэвсэг. Төмөр хүн өрсөлдөгчдийгөө энергийн гэрлээр айлгаж, дарж чаддаг бол та нүцгэн гараараа галан бөмбөлөг шидэж болох нь ээ. Энэхүү төхөөрөмж нь таны бугуйн дээр байх бөгөөд 4 ширхэг галан бөмбөлөгийг удирдлагын тусламжтайгаар шидэх боломжийг олгож байна.



4. X-Jets Jetblades
Мэргэжлийн сноубордын тамирчин ч Jetblades -ийг хэрэглэхийн тулд нэлээд бэлтгэл хийх хэрэгтэй.
Jetblades нь усан дээгүүр нисэх боломжийг олгож байна. Хөлөг онгоцонд хоолой байрлуулсан мэт харагдана. Jetblades -ийг зохион бүтээгчид үүнийг ямар ч аюулгүй хэмээн үзэж байгаа аж.



5. Kuratas
Энэ бол тоглоом биш. 3,5 метрийн өндөртэй энэхүү роботон дотор хүн орох боломжтой бөгөөд роботыг удирдах юм. Роботны хурд хамгийн дээд тал нь 10 км\цаг гэнэ. Kuratas роботын үнэ нь 1,3 сая доллараас эхлэх бөгөөд худалдан авахыг хүсвэл Amazon-аас авах боломжтой юм байна.



6. Гольф - кар Gotham
Бэт машиныг мөрөөдөж байгаагүй хүн гэж үгүй болов уу. Хэдийгээр хана нэвтлэж, жалган дээгүүр харайж чадахгүй ч гольфийн бөмбөгөөс хамгаална.



7. Хоёр нутагтан
Өөрийгөө Немо гээд төсөөлөөд үзээрэй!
Тэгвэл танд зориулан нисдэг таваг мэт усан доорхи завийг бүтээжээ. Энэ завьтай усан дор шумбаж болох бөгөөд усан доорхи байгалийн үзэсгэлэнг харах боломжтой болох нь ээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()