Дауны синдромтой охины гайхалтай өөрчлөлт

Австралийн иргэн 18 настай Маделин Стюарт (Madeline Stuart)-ыг танилцуулъя. Тэрээр Дауны синдромтой хэдий ч загварын ертөнцөд хувьсал хийхээр шийдэн хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэж эхэлсэн байна. Ийнхүү өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэрээр гайхалтай сайхан эмэгтэй болж чаджээ. Одоогийн байдлаар тэр загварын агентлагийн эрэлд гарсан бөгөөд мэргэжлийн модель болох хүсэлтэй байгаа гэнэ.
Дауны синдромтой охины гайхалтай өөрчлөлт


1. Өмнө нь Маделин дараах байдлаар харагдаж байжээ.



2. Тэрээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэх болсноор 9,5 кг жинг хасаж чадсан байна.



3. Харин энэ бол Маделины одоогийн төрх.



4. Ээжийнхээ тусламжтайгаар Маделин амьдралаа өөрөөр харах болж, загварын ертөнцөд хөл тавихаар зэхэж байна. "Мэдди хэзээ ч амиа хичээсэн хүүхэд байгаагүй бөгөөд тэрээр үргэлж бусдын төлөө санаа зовдог. Сагсан бөмбөг тоглож байх үед хэн нэгэн унах гэмтэх үед тэрээр тоглохоо больж шууд туслахаар гүйдэг байсан” хэмээн Маделины ээж Розанна ярьжээ.



5. “Сэтгэл санаагаа засахын тулд Мэдди маш их хэмжээгээр хоол иддэг байсан. Харин би түүнийг сэтгэл санаагаар дэмжиж чиглүүлж өгснөөр тэрээр амьдралын хэв маягаа өөрчилсөн” гэж Розанна хэлсэн байна.
Одоо Маделин долоо хоногт 5 удаа усан санд сэлж, бүжгээр хичээллэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохиогддог крикетын тэмцээнд оролцдог болжээ.



6. "Kickstarter" сайтын тусламжтайгаар тэрээр загварын агентлаг олохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаанд нь түүний сайн найзууд болох Жейми Ли, Робби нар нь туслаж байгаа . “Дауны синдромтой хүмүүс ч гэсэн бусад хүмүүсийн хийж чаддаг зүйлийг хийж чадна. Магадгүй бага зэрэг удаан байж болох л юм. Хэдий тийм ч тэд үзэсгэлэнтэй, алдартай байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ирсэн гэж би бодож байна” хэмээн Розанна хэлжээ.



7. Тэр олон охидод үлгэр жишээ болж олны хайрыг татсаар байгаа. Бид ямар ч харагдаж болно харин тэр нь бидний гоо сайхан өөрийгөө үнэлэх мэдрэмжийг өөрчилж чадахгүй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()