Залуужуулах хачирхалтай 10 үйлчилгээ

2015-05-16, 02:50
18,110
Наснаасаа залуу харагдах, хэдэн насаар ч болов залуужихыг хүсэхгүй хэн байх билээ. Тэгвэл  тэрхүү үйлчилгээг үзүүлдэг салбарт шинэлэг, хачин жигтэй үйлчилгээ жил бүр л бий болсоор байгаа. Жишээ нь: Таны нүүр лүү зөөлөн алгадах замаар залуу насыг тань эргүүлэн өгөх үйлчилгээ гэж урьд өмнө нь та сонсож байгаагүй л болов уу. Ингээд хачин жигтэй аргаар таны алжаалыг тайлах сонирхолтой үйлчилгээг хүргэе.
Залуужуулах хачирхалтай 10 үйлчилгээ


1. Могойн массаж
Хүйтэн цустай, хэвлээр мөлхөгч амьтнаар иллэг хийх нь тайвшруулах, стресс тайлах үйлчилгээ үзүүлдэг хэмээн мэргэжилтнүүд баталдаг байна. Түүнээс гадна могойн аажмаар гулгах, гулсах хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулж, арьснаас хорт бодисыг гадагшлуулах шидтэй гэнэ.



2. Алгадаад л залуужуулчихна

Тайландын массажист Рассамисайтарн хэмээх энэ бүсгүй нүүр луу зөөлөн алгадах замаар танд залуу насыг танд эргүүлэн өгнө хэмээн амлаж байна. Түүний ярьснаар энэ онцгой техник нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны нүхийг агшааж, илүү уян хатан болгох аж.



3. Кактустай массаж
Мексикчүүдын шинэ тренд болоод байгаа массажны нэг төрөл бол кактус юм. Гоо сайхны салонуудад хэт мэдрэг үйлчлүүлэгчдэд үйлчлэхдээ кактусны өргөсийг авч хаядаг бол зарим газарт өвдөлтийг намдаах үүднээс үйлчлүүлэгчид хундага текила өгдөг байна. Ингээд үйлчлүүлэгчийн бие дээр агавагийн шүүс асгаж байгаад кактусын массажаа эхлэнэ. Агавагийн шүүс нь үйлчилгээг нэмэгдүүлж, залуужуулах эффектийг түргэсгэдэг юм байна.



4. Алттай бигнүүр
Тансаг, чамин байдалд умбахыг арлын Япон улс танд энэхүү үйлчилгээг үзүүлдэг байна. Япон салоны хэрэглэгчиддээ санал болгодог 24 кратын шижир алтны орцтой бигнүүр арьсыг залуужуулж, чангалж, уян хатан чанарыг дээшлүүлдэг гэнэ. Гэхдээ үнэ нь тэр хэмжээгээрээ тэнгэрт хадсан байх тул хэн дуртай бүхний сонголт биш бололтой.



5. Цус сорогчийн лифтинг
Залуужуулах хамгийн аймшигтай эмчилгээ үйлчилгээний нэгд үйлчлүүлэгчийн цусыг сэлбэх үйл явц багтана. Тодруулбал үйлчлүүлэгчийн биеийн аль нэг хэсгээс цусыг соруулан авч нүүрний арьсанд маш олон удаагийн шивэх үйлдлээр шахдаг юм. Маш бүдүүлэг, өвдөлт ихтэй энэ үйлчилгээ нь маш үр дүнтэй байдаг тул хэрэглэгчид олонтой гэнэ. Үүнийг реалити шоуны од Ким Кардашьян туршиж байсныг та бүхэн санаж байгаа байх. 



6. Хутгаар массаж хийх
Ийм экстрем спа үйлчилгээг та Тайланд болон Хятадад харж болно. Уг массажинд нэгэн зэрэг 10 хутга ашиглах бөгөөд зүсэлтүүд нь үйлчлүүлэгчийн биеийг “залуужуулах” ид шидтэй гэнэ. Аймшигтай ч хуримтлагдсан муу энергиэсээ чөлөөлөгдөхөд нэн тустай гэжээ.



7. Сангасаар массаж хийх
Шувууны ялгадас буюу сангас ингэж үнэд орно гэж хэн мэдлээ. Гэвч сангас нь дээд зэрэглэлийн гоо сайхын салонуудад түгээмэл хэрэглэдэг үнэт материалын тоонд зүй ёсоор орж байна. Сангасын гоо сайханд үзүүлэх ач холбогдлыг Японы Кюсю арлын гоо сайханчид олж нээсэн юм байна. Чухам тэд л сангасаар анх эмчилгээний залуужуулах, эрүүл байдлыг эргүүлэн өгөх үйлчилгээтэй бигнүүр, гуужуулагч үйлдвэрлэн, зах зээлд гаргасан ажээ.



8. Эмгэн хумсны ид шид

Энэ гайхамшигт байгалийн бүтээл жинхэнэ ориг ботокс болдог гэнэ. Хэдийгээр нялцгай биетийн нүүрэн дээр гульбилзан хөдлөх нь таагүй сэтгэгдэл төрүүлэх ч үр дүн нь таны төсөөлж байснаас ч хавь илүү ажээ. Эмгэн хумсны хөлд байдаг салст нь коллаген, аллатонин агуулдаг тул арьсыг сэргээж, тайвшруулдаг байна.



9. Сувдны массаж
Уг массаж сувдны тоос болон сувдан утасны тусламжтайгаар хийгддэг. Сувданд агуулагдах кальци нь залуужуулах үр дүн үзүүлэх бөгөөд арьсны эд эс дэхь бодисын солилцоог сайжруулж, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй ажээ.



10. Галтай үйлчилгээ
Галтай спа үйлчилгээний техник нь Дорно зүгээс гаралтай. Дулааны үйлчлэлээр судас өргөсч, улмаар цусны эргэлт сайжирч, цус цэвэрлэгддэг байна. Ийм эмчилгээ үйлчилгээ нь нойргүйдэл, остеохондрозтой өвчтөнүүдэд үнэлж баршгүй тусыг хүргэдэг ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()