1. Хятадад нэг дор цуглан массаж хийсэн эмэгтэйчүүд. Хамгийн олон хүн нэг дор цугласан массаж нэрээр Гиннессийн амжилтын номд багтсан байна
2. Хятадын иргэн Жин Сонгао цасан дотор хамгийн удаан суусан хүн болжээ. Тэрээр 46 минут 7 секундын турш шар айраг, даруулга идэн суусан байна.
3. Германы дизайнер Диди Сенфт 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргад зориулан бүтээсэн дугуйн дээрээ явж байна. Энэ нь дэлхийн хамгийн том унадаг дугуй болсон ажээ.
4. 2012 онд Хятадын иргэн Ши Пин бие дээрээ хамгийн их зөгийн суулгасан хүн болжээ. Түүний биен дээр 331 мянган буюу 33,1 кг зөгий суужээ. Харин өмнөх амжилтыг 2008 онд мөн л Хятадын иргэн гаргаж байсан бөгөөд 26,8 кг зөгий суулгасан байна.
5. Америкийн иргэн Брайан Спотс 439 ширхэг өндгийг босоогоор нь тавьж чадсан байна.
6. Балбын иргэн Танешвар Гурагай сагсан бөмбөгийг шүдний сойзоор 22,41 секундын турш эргүүлснээр геннисийн амжмилтыг тогтоожээ.
7. Японы дизайнер Казужиро Ватанабе хамгийн өндөр үстэй хүнээр шалгарчээ. Түүний үсний өндөр 113 см гэнэ.
8. Энэтхэгийн иргэн Хар Паркаш хамгийн их далбааны шивээстэйгээрээ Гиннессийн амжилтын номд багтсан байна. Түүний бие дээр 200 орчим шивээс байгаа бөгөөд 49 нь нүүрэн дээр нь байдаг.
9. Тайваны 1213 иргэн 10 минутын турш нүүрэндээ маск тавьж амжилтыг байгуулсан байна.
10. Жек Тсонис болон Линдси Моррисон нар 2009 онд бүтэн өдрийн турш буюу хамгийн удаан гар барьсан гэдгээрээ амжилтыг бүтээжээ. Харин дараа нь 2011 онд Балбын хоёр иргэн 40 гаран цаг гар барьж амжилтыг эвдсэн байна.
11. 2007 оны 9 сарын 22-нд Лондонгийн иргэд усан доор хамгийн удаан оройн зоог барьжээ.
12. 2013 онд Нью-Йорк хотод “Twerkers” хамтлагийнхан “тверкинг” бүжгийн амжилтыг тогтоож байсан байна. Дараа энэ амжилтыг нь Шинэ Орлеоны “Big Freedia” хамтлагийнхан 406 бүжигчинтэйгээр эвдсэн байна.
13. Сантехникийн хэрэгслийг ашиглан хийсэн гурван дугуйтыг Эдд Чайн хамгийн хурдан жолоодож явсан бөгөөд 68 км\цагийн хурдтай явжээ.
14. 2014 онд Катмандад 2000 орчим хүн нэгэн зэрэг мод тэвэрсэн байна. Үүнийг шинжээчид баталгаажуулж Гиннессийн амжилтын номд багтаажээ.
15. Өнгөрсөн оны 9 сард Калифорни мужид, хамгийн их дэрээр байлдах арга хэмжээ болжээ. Нийт 4200 ширхэг дэр байсан бөгөөд хэдэн дэр урагдсан нь тодорхойгүй байна.
16. 76 настай Пэдди Жонс дэлхийн хамгийн настай салса бүжигчин болсон байна.