“HUNNU MUSIC FESTIVAL”-д Монголын шилдэг DJ уран бүтээлчид оролцоно

2015-05-12, 21:00
3,467
Монгол улсыг сурталчлах олон улсын орчин үеийн хөгжмийн наадам болох Hunnu Music Festival 2015 оны 7-р сарын 14-нд буюу Үндэсний их баяр Наадмын дараах амралтын өдрүүдэд Чингис хааны морьт хөшөөний цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
“HUNNU MUSIC FESTIVAL”-д Монголын шилдэг DJ уран бүтээлчид оролцоно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хоёр дах жилдээ зохиогдох наадамд олон улсын томоохон хөгжмийн фестивалиуд, клубүүдэд аялан тоглодог электроник хөгжмийн шилдгүүд хүрэлцэн ирж, орчин үеийн хөгжмийн төрөл бүрийн урсгалуудаар амьд тоглолтуудаа хүргэх юм.

Хүннү гүрний нэр алдрыг дуурсгах энэхүү наадамд Монголоос олон уран бүтээлчид оролцохоос одоогоор Mongolian Mix Project–ийн TMk, ХОМЕ клубийн Henza, MINT клубийн Btr, мөн ОХУ-д нэрд гарч яваа Монгол ах дүүсийн нэгдэл Araatan зэрэг уран бүтээлчдийн нэр тодроод байна.

Газар зүйн давуу байршилтай Монгол улсад орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох бүрэн боломжтой Hunnu Music Festival нь энэ жил илүү өргөн хүрээнд олон улсын жишигт ойртсон хэв маягаар зохион байгуулагдана.

Наадмын үйл ажиллагааны хөтөлбөр болон тасалбар худалдааны мэдээлэл тун удахгүй зарлагдах бөгөөд хүсвэл та холбогдох мэдээллийг https://www.facebook.com/events/460558840766913/ хуудсаас цаг тухай бүрт нь авна уу.

Та дээрх мэдээлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл наадмын зохицуулагч О.Гэрэлтуяатай 88779173 утсаар холбогдоно уу.


Hunnu Music Festival-ийн тухай

Hunnu Music Festival нь Genco Tour Bureau компанийн санаачилгаар 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж буй Монголын хамгийн анхны Олон Улсын электроник хөгжмийн наадам юм.  Наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст нэр алдар, ур чадвараараа дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн DJ нар болон Монголын шинэ залуу уран бүтээлчдийн тоглолтыг эх орондоо үзэж, сонирхох боломжийг бүрдүүлж өгдөг. 

Түүнчлэн Hunnu Music Festival нь олон мянган жилийн тэртээх Монголчуудын өвөг дээдсийн баялаг их түүхийг олон улсад сурталчлан таниулж, Монгол улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн дуу хөгжмийн брэнд арга хэмжээгээр баяжуулах зорилготой.
Hunnu Music Festival нь залууст “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг сануулахаас гадна цэнгэг агаар, цэмцгэр байгальд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Анх  2014 оны зун зохиогдсон наадамд дэлхийн ТОП 100 DJ жагсаалтад бичигдсэн DJ Max Graham болон DJ Derrick Anthony, DJ Benjamin Kim, DJ Smith Agent Smith нар оролцож байсан бол энэ жилийн наадамд дэлхийд авьяас чадвараараа ид гялалзаж буй DJ уран бүтээлчид уригдан оролцоно.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.