Амралтын өдрийн амтат хоолны жор (2-р хэсэг)

2015-05-17, 01:00
20,390
Өнгөрсөн долоо хоногт та бүхэндээ хулуугаар хэрхэн амттай сайхан хоол хийж болох талаар хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр хулуугаар хийж болох хоолны жороо үргэлжлүүлэн хүргэх гэж байна. Магадгүй та хийж амжаагүй бол заавал хийж үзээрэй. Танд таалагдах болно гэдэгт итгэлтэй байна.
Амралтын өдрийн амтат хоолны жор (2-р хэсэг)


21. Хайрж жигнээгүй хулуу

Энэ жорыг төрөл бүрийн зориулалтаар бэлтгэж хэрэглэдэг. Та гэрийн нөхцөлд хялбар аргаар өглөөний цайндаа зууш, амттан болгон идсэн ч болох бөгөөд уургаар нэн баялаг хүнсний ногоо юм.
Жорыг:  www.gimmesomeoven.com/pumpkin-no-bake-energy-bites/



22. Хулууны тортеллини буюу цагирган паста
Үүнийг хийхэд бага зэргийн төвөгтэй боловч таны биед нэн тустай шинэхэн жор юм. Танд сануулахад, эхлээд пастагаа газрын самартай холих хэрэгтэй гэнэ. Энэ зоог таны оройн хоолны ширээг гайхалтай чимнэ гэдэгт итгэлтэй байна. 
Жорыг: http://www.foodnetwork.com/recipes/pumpkin-tortellini-recipe.html



23. Исгэлэн кремтэй хулуу, кофены бялуу
  Үүнийг хийхэд хялбар боловч гайхалтай өвөрмөц энэхүү чизкейкийн орц найрлагад улаан буудайн гурил, хулууны нухаш, цагаан гаа, хумс сармис, задь гээд олон зүйл хэрэг болно. Гэхдээ та заавал хийж үзээрэй.
Жорыг: http://www.closetcooking.com/2009/11/sour-cream-pumpkin-coffee-cake.html



24. Хулууны ороомог
Арааны шүлс асгарам амтат сайхан хулууны ороомгон бялууг хийхэд танд мэдээж хулуу, ванилл, хулууны нухаш, крем бяслаг, цөцгийн тос, нунтаг элсэн чихэр хэрэг болно. Харагдаж байгаа шигээ гайхалтай амттай.
Жорыг: http://www.mybakingaddiction.com/pumpkin-roll-recipe/



25. Хулууны бялуу
Зургаас харахад л гайхалтай амттай байгаа нь илт. Хазахад л аманд тань цөцгийн тосоор дүүргэсэн, зэрлэг хулууны сайхан  бөгөөд үл ялиг хурц амт мэдрэгдэх болно. Хийхэд хялбар бөгөөд таны цагийг нэг их үрэхгүй. Хамгийн сүүлд самраар барьцалдуулж, карамелиар өнгөлөхөд л таны бялуу бэлэн болно.
Жорыг: http://www.tasteofhome.com/recipes/pumpkin-torte



26. Хулуунд чанасан будаа
Хулуун дотор чанасан будаа нь ямар ч оройн хоолны ширээнд өнгө нэмэх нь гарцаагүй билээ. Харахад үзэмжтэй, өвөрмөц энэ хоол нь баяр ёслолын үеэр нэн тохиромжтой байдаг. Тогтмол хэрэглэдэг энгийн хулууны оронд чанаж хийдэг энэ будаа нь ямар ч хоолонд төгс зохицохоос гадна хооллох мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна.
Жорыг: http://domesticgoddessadventures.blogspot.com/2009/10/pumpkin-fried-rice.html



27. Хулуу чизкейкний шүүтэр
Таны андууддаа барих өвөрмөц бөгөөд сайхан амттаны нэг байх болно. Орцонд: Шоколад, тээрэмдсэн гурил, крем бяслаг, лаазалсан хулуу орно.
Жорыг: http://www.skinnytaste.com/2012/10/pumpkin-cheesecake-shooters.html



28. Хулуу чизкейктэй хагас саран ороомог
Жавартай өвлийн өглөөний гайхалтай зоог. Хийхэд маш хялбар бөгөөд үнэхээр амттай. Хийснийхээ дараа цөцгий түрхээд идвэл бүр янзтай.
Жорыг: http://www.shugarysweets.com/2013/09/pumpkin-cheesecake-crescent-rolls



29. Хулуутай Франц шарсан талх
Франц шарсан талх үнэхээр сайхан амттай. Гэхдээ талхыг сайн чанарын хулуутай хамт шарвал бүр ч гайхалтай. Та энэ амтыг мэдрэхийг хүсвэл өглөөний зоог болгон хийж идээрэй.
Жорыг: http://minimalistbaker.com/pumpkin-french-toast-bake/



30. Хулуу газрын самартай Франц амттан
Энэ бол таны баярын ширээг чимэх хамгийн төгс амттан. Халуунаар нь идвэл илүү амттай  Франц маягийн зоог. Орцонд нь шарсан газрын самар, зуун наст ордог учраас өөрийн гэсэн өвөрмөц амттай юм.
Жорыг: http://www.cookingforkeeps.com/2013/11/18/pumpkin-potato-gratin-gruyere-sage/



31. Цангис, хулууны үртэй гранола
Намрын улиралд өглөөний цайндаа идэхэд хамгийн тохиромжтой. Танд ногоон хулууны үр болон улаан цангис жимс байхад л энэ амттанг хийж болох нь.
Жорыг: http://www.mygoodgravy.com/cranberry-pumpkin-seed-granola#sthash.oOpXblzc.R1jm1Quz.dpbs



32. Карамел, хулуутай Итали крем бялуу
Үүнийг хийхийн тулд Италийн уламжлалт тосон бялуун дээр бага зэргийн өөрчлөлт хийхэд л болох юм. Танд хамгийн гол нь хулуу, бага зэргийн давсархаг карамель хэрэгтэй. Амтат энэ бялуу талархлын баярын ширээний өвөрмөц амттан болох болно.
Жорыг: http://loriesmississippikitchen.com/2011/11/caramel-pumpkin-italian-cream-cake.html



33. Хулуу Nutella-тай талх
Хулуу болон самартай талхыг зууш, талх гээд алинаар нь ч хэрэглэж болно. Үүнийг хийхэд хялбар бөгөөд хадгалах хугацаа нь ч харьцангуй урт байдаг хөнгөн хэлбэрийн зууш юм.
Жорыг: http://www.twopeasandtheirpod.com/pumpkin-nutella-cake/



34. Хулуу, самартай жигнэмэг
Жигнэмэг хийх тийм хэцүү ажил биш шүү дээ. Тэгвэл та жигнэмэгийнхээ орцонд хулуу, самрыг нэмж хийгээд үзээрэй. Таны төсөөлж байгаагаас илүү сайхан жигнэмэг болно гэдэгт итгэлтэй байж болно.
Жорыг: http://www.skinnytaste.com/2012/09/pumpkin-nut-muffins.html



35. Мангиртай шарсан хулуу
Танайд гэнэтийн зочин ирсэн үед та хамгийн хурдан аргаар амттай зоог барихыг хүсвэл үүнийг туршаад үзээрэй.
Жор: http://www.countryliving.com/food-drinks/recipes/a1131/roasted-pumpkin-shallots-3238/



36. Хулууны гасдилла (quesadilla)
Хулууны гасдилла (quesadilla) бол хөнгөн бөгөөд үнэхээрийн амтат жор болох болно. Таныг өдрийн турш цатгалан байлгах болно. Орцонд: эрдэнэ шишээр хийсэн хавтгай бин, хулууны нухаш,үрсэн бяслаг, гоньд орно.
Жор: https://lostgardenblog.wordpress.com/2012/03/30/pumpkin-quesadilla/



37. Хулууны үрийн тос, Вайнегреттэй анар, хулууны салат
Энэхүү салат нь таны биед хэрэгтэй бүхий л аминдэм, эрч хүчийг өгөх гайхамшигт хөнгөн зууш юм. Харин та Вайнегрет-ийг бэлтгэхэд багагүй цаг зарцуулах бололтой. 
Жор: http://www.womenshealthmag.com/nutrition/pumpkin-recipes



38. Хулууны амттай бяслагтай бялуу
Энэ бол өвлийн улирлын хүйтэн өдрүүд дэх өглөөний зоогонд идэхэд тохиромжтой амттан билээ. Та өглөө ажилдаа гарахын энэхүү амтат бялууг идсэнээр өдрийн турш өлсөх мэдрэмжийг төрүүлэхгүй. Орц найрлаганд нь ч олон зүйл орохгүй учир та заавал туршаад үзээрэй.
Жорыг: http://www.skinnytaste.com/2009/09/pumpkin-spice-cream-cheese.html



39. Хулуу, хушга, бяслагтай бялуу
Та хайрт аав, ээж, нөхөр, эхнэр болон хүүдээ, охиндоо салахын аргагүй гайхалтай амттай бялуу хийж өгье гэвэл энэ аргыг заавал сураарай. Танд крем, бяслаг, хулуу, шанцай болон цөцгийн тосоор хийсэн амт оруулагч, бор сахар, хушга байхад л хангалттай гэнэ.
Жор: http://www.tasteofhome.com/recipes/pumpkin-walnut-cheesecake



Амралтын өдрийн амтат хоолны жор (1-р хэсэг) үзэх бол та энд дарна уу


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()