2 еврогийн үнэтэй Футболкыг хэн ч худалдаж авсангүй, Яагаад?...

2015-05-09, 03:50
27,408
"Fashion Revolution" нэртэй ашгийн бус байгууллага олон нийтийн дунд нэгэн судалгаа явуулжээ. Берлиний гудманд байрлуулсан автомат машин хүмүүст ердөө 2 евро (ойролцоогоор 2,19 доллар)-оор футболк санал болгосон байна, гэвч тэд санаанд оромгүй гэнэтийн зүйл харжээ. Машин тэдэнд эхлээд энэ боломжийн хямд хувцасыг хийж буй үйлдвэрийн оёдолчдын бичлэгийн үзүүлсэн байна.
2 еврогийн үнэтэй Футболкыг хэн ч худалдаж авсангүй, Яагаад?...


Энэ видеог 4 сарын 24 буюу "Fashion Revolution Day"-ээр олонд танилцуулжээ. Энэ өдрийг 2013 онд Бангладеш-ийн "Rana Plaza"-ын сүйрлээр туйлын аюултай нөхцөлд Америк нэрийн хувцас хийж байгаад амиа алдсан 1000 гаруй оёдолчин, ажилчдын дурсгалд зориулжээ. Ийм үйлдвэрийн ажилчид ихэвчлэн насанд хүрээгүй байдаг бөгөөд бага цалингаар хэт ачаалалтай ажилладаг байна. "Fashion Revolution" байгууллагынхан хүмүүст тэдний хувцсыг хаана, ямар нөхцөлд хийдгийг харуулахыг хүсчээ.

1. Энэ авомат машин танд 2-хон еврогийн үнэтэй футболк санал болгоно.



2. Яах аргагүй сайхан наймаа биз?



3. Гэвч хэн ч түүнийг худалдаж авсангүй...



4. Машин бидний худалдан авах гэж байгаа хямд хувцасны ард хэн байгааг харуулжээ.



5. Ихэвчлэн насанд хүрээгүй ажилчид өдөрт 16 цагийн турш ажилладаг…



…цагт ердөө 13 цент





Та одоо ч 2 евро-оор үүнийг авмаар байна уу?



Мэдээж ихэнх хүмүүс худалдаж авахын оронд “хандивлах” (Donate) сонголт хийсэн.


Та Видеог бүрэн эхээр нь үзээрэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()