1. Ширээгээ цэвэрлэх
½ стакан уксус болон ½ стакан оливын тосыг холиод модон ширээг арчиж болно. Зураас нь ул мөргүй арилж, таны ширээ шинэ мэт харагдана.
2. Цагаан хэрэглэл цайруулах
1 стакан угаалгын нунтаг, 1 стакан аяга таваг угаагч, 1 стакан цайруулагч, ½ аяга тунсааг халуун усанд хийгээд цагаан хэрэглэлээ хийхэд өнгө нь сэргэнэ.
3. Шүүгээгээ цэвэрлэе.
1 халбага ургамалын тосыг 2 халбага хүнсний содатай холиод, сойз ашиглана шүүгээгээ цэвэрлэхэд сайн өнгө орно.
4. Шүршүүр болон цорго цэвэрлэх
Цорго эсвэл шүршүүрэн дээр тогтсон өнгөрийг уксусаар цэвэрлэж болно. Уксусаар арчаад арилахгүй бол шүршүүр эсвэл цоргыг уксустай уутаар ороож хонуулахад, маргааш нь арилгахад илүү хялбар болох юм.
5. Индүүний улыг цэвэрлэх
1.Индүүний улан дээр цаас тавиад дээрээс нь бага зэрэг давс цацаарай.
2. Индүү усгүй байх ёстой ба хамгийн халуун дээр нь тавина.
3. Халаасан индүүгээрээ давсан дээгүүр индүүднэ. Ингэснээр бүх бохирдол арилах болно.
6. Ширмэн хайруулын таваг
Плитка цэвэрлэгч бодисыг бага зэрэг уксустай хольж, гартаа бээлий өмсөн уутаар сайтар арчихад л өнгө орно.
7. Угаалгын өрөөний эвгүй үнэрийг арилгах
Хөвөнг 1 см орчим зузаантай бөөрөнхийлөөд, цайруулагч бодисонд дүрж, хөгзөн дээр тавина. Нэг хонуулсны дараа цэвэрлэхэд болно.
8. Плитканы тор
Плитканы торон дээр байгаа тосыг аммиакийн тусламжтай цэвэрлэж болно. Тороо уутанд хийгээд 2-3 халбага аммиак хийж, 12 цагийн дараа угааснаар шинэ мэт болно.
9. Мөнгөн халбага, сэрээг цэвэрлэх
Тугалган цаасаар ороосон саванд халуун ус хийж, бага зэргийн давс цацаад мөнгөн халбага, сэрээнүүдээ хийж 30 минутын турш байлгана. Ингэснээр маш өнгөлөг болно.
10. Буйдан
Бага зэргийн спиртийг хүнсний содатай холин, цэвэрхэн сойзоор буйдангаа цэвэрлэж болох нь ээ.