Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр хэсэг бүлэг жуулчдыг нэгэн өвөл хүргэж өгч байхдаа буюу 10 жилийн өмнө селфи хийх санаа төрсөн байна. “Тэд бараг цагийн турш такси хүлээж гадаа зогсож байсан юм. Тэд миний машинд суумагцаа надад талархаж, цайны мөнгө санал болгосон боловч би аваагүй. Буухаасаа өмнө тэд надтай зураг даруулахыг хүссэн бөгөөд энэ нь зорчигчтойгоо дарсан хамгийн анхны селфи байсан юм” -гэжээ.
Энэ нь түүний сэтгэлд маш ихээр хоногшсон үлдсэн учир, Тенг 2011 онд машиндаа камер суулгасан байна. Үүнээс хойш тэрээр янз бүрийн зорчигчидтой селфи хийж байжээ. Тенг өдөрт дунджаар 80 зорчигчийг хүргэж өгдөг бөгөөд тэдгээрийн 20 нь селфи хийхийг зөвшөөрдөг гэнэ. Зорчигчдын ихэнхи нь түүний инээмсэглэлийг магтдаг бөгөөд түүний такси бидний нэг өдрийг хөгжилтэй таатай болгож өгдөг гэжээ. Тенг хүмүүсийг жаргалтай болгох дуртай байдаг. “Яагаад өдөр бүр жаргалтай байж болохгүй гэж?... Би өөрийн үйлчлүүлэгчдэд бага ч болов аз жаргал бэлэглэхийг хүсдэг” -хэмээн ярьсан байна.
"Нэгэн өдөр түүний машинд сэтгэл санаагаар унасан эмэгтэй суусан бөгөөд түүнтэй селфи хийхээс татгалзсан байна. Тэрээр түүний сэтгэл санаагаар унасан шалтгааныг олохын тулд ярилцжээ. Ингээд эцэст нь тэрээр бүсгүйг ээжтэйгээ муудалцсан болохыг мэдэж, ээжүүд үргэлж хүүхэддээ санаа зовдог болохыг тайлбарлсан байна. Бүсгүй маш ихээр уйлж, надтай ярилцаж дуусмагцаа ээжээсээ уучлалт гуйхын тулд ээж рүүгээ залгасан юм. Машинаас буухаасаа өмнө тэрээр надтай селфи хийж гайхалтай өдөр байлаа гэж хэлсэн" -хэмээн Тенг бахархалтай ярьсан юм.
Хамгийн анх тэрээр 5500 селфи хийсэн зургаараа олны анхаарлыг татсан
байна. Дараа нь тэрээр Weibo сайт дээр хаяг нээсэн бөгөөд өөрийн селфиг байнга
оруулах болжээ. Ингээд тэрээр 10,000 селфи хийх зорилго тавьсан бөгөөд
үүнийгээ ч богино хугацаанд биелүүлсэн байна. “Зарим зорчигчид миний
талаар сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, намайг танидаг
болчихсон байсан. Намайг Тенг гэж дууддаг зорчигч нарт би илүү дуртай”
-хэмээн ярьжээ.