Бүхий л зүйлд төгс төгөлдөр байх эрмэлзэл нь LG компанийн стратегийг бусдаас онцгой ялгаруулан харагдуулдаг. Шинэлэг технологиуд нь хэрэглэхэд эвтэйхэн, тав тухтай байдлыг, хамгийн гол нь, тэдгээр технологийг хэрэглэгч нэг бүрт хүртээмжтэй, ойлгомжтой байлгахыг санал болгодог! WebOS 2.0. үйлдлийн шинэ систем нь телевизорийн удирдлагыг улам эвтэйхэн болгосноор уг телевизорийг цоо шинэ түвшинд гаргаж ирээд байна. Суурийнх нь сүүлчийн хувилбар нь хэрэглээний сайжруулсан интерфейс болон өргөтгөсөн цогц үйлдлийн ачаар уг телевизорийг улам тав тухтай, зөнгөөр удирдах боломж бүрдүүлсэн. WebOS 2.0.-ын сайжруулсан хувилбар нь ачаалах болон даалгавар гүйцэтгэх цаг хугацааг багасгахын дээр телевизорийг асаахад харагддаг эхлэлийн самбар дахь цэсийг зөвхөн өөртөө тохируулан байршуулах боломж олгодгоороо дуртай элементүүдээ нэмэх үйлдлийг урьд өмнө хэзээ ч байгаагүй энгийн, дөхөмтэй болгодог байна.
WebOS 2.0. суурь нь телевизор үзсэнээр төрөх сэтгэгдэл дахин давтагдашгүй байхын баталгаа болдог. Тэгэхээр шинэ суурийн гол гол давуу тал нь чухам юунд оршино вэ? WebOS 2.0. нь хэрэглэгчид хэлийнэ үнэлээд, хамгийн сайн нь хэмээн нэрлэсэн шинэчлэгдсэн интерфейстэй. Энэхүү шинэчлэгдсэн суурийн ачаар телевизорийг холбох, сувгийг нь солих, сонирхсон контентоо хайх зэрэг нь жинхэнэ таатай ажил болсон. Учиир нь илүү даалгавар гүйцэтгэх шаардлагагүй гардаггүй байна. WebOS 2.0.-ын хамгийн гол гол давуу талаас хэрэглэгчид хавсралтынх нь өөрчлөгдсөн тор болон онлайн үйлчилгээнүүдийг онцлон тэмдэглэдэг. Шинэ сууринд уг тор нь жижиг жижиг жаазнууд бүхий хөндлөн шугамаар солигдсон байгаа. Гэхдээ LG-г бүтээгчид боловсруулалтын ажиллагаагаа үүгээр зогсоосонгүй. WebOS 2.0.-т суурилсан телевизорүүдийн загварууд нь урьд өмнөх энэ төрлийн телевизорүүдтэй нь харьцуулахад илүү хурц тод бөгөөд зөнгөөр ойлгогдох интерфейстэй болсон байна.
Түүнээс гадна шинэ технологи боловсруулагчид уг телевизорийн тохиргооны үйл явц болон боломжит бүхий л нэмэлт төхөөрөмжүүдийг түүнтэй холбох үйл явцыг ч ихээхэн өргөтгөн тэлжээ. WebOS 2.0.-т суурилсан «ухаалаг» телевизорийг анх удаа асаангуут дэлгэцэн дээр нь BeanBird хэмээх хүүхэлдэйн зураг гарч ирэх бөгөөд тэрбээр webOS 2.0.-ын хязгааргүй боломжит ертөнцөөр өөрийг тань дагуулан аялах үнэнч туслагч, хөтөч болж өгдөг. Телевизийн энэхүү график хөтөч нь тохиргоонуудад холбоход шаардагдах бүхий л мэдээллийг гаргаж өгдөг байна. Хэрэглэгчдийн хувьд одоо оршин байгаа алсын удирдлагууд дундаас хамгийн эвтэйхэн нь байж болох LG Magic Remote-ийн хүчээр туслагчийн мэдээллүүдийг гүйлгэн үзэхэд л хангалттай.
Дэлгэцийн доод хэсэгт «Асаах» хэмээх цэсийн байршил нь телевизийн сувгуудыг өөрчлөх, Smart суурийн контент юм уу хөндлөнгийн мэдээлэл агуулагч дахь /флашь зэрэг/ файлуудыг амархан солиход тусалдаг. Үүнийг гол цэс рүүгээ байн байн буцалгүйгээр цаг хугацаа хэмнэн гүйцэтгэж болно. Хэрэглэгчийн хувьд сайжруулсан суурьтай харилцаж ажиллах нь үнэхээр энгийн болохоор «ухаалаг» телевизорийг удирдах ажлыг бүр балчир хүүхэд ч гүйцэтгэж чадах юм. WebOS 2.0. суурь нь шинэлэг технологи, үр бүтээлтэй үзүүлэлтээрээ Red Dot Awards-2014-ын «Харилцаа холбооны дизайн» хэмээх ангилалд дэлхийн хэмжээний шагнал хүртсэн юм.
Түүнээс гадна энэхүү шинэлэг байдал нь дээд зэргийн үзүүлэлтэд хүрсэн байгаа. Тухайлбал, WebOS 2.0. суурь бий болсноос хойшхи эхний хоёр сард зөвхөн Солонгос Улсад л гэхэд 1 сая гаруй LG телевизор борлуулагдсан байна. LG webOS 2.0. сууриар LG телевизорүүдийн сүүлийн үеийн бараг бүх загварыг тоноглоод байгаа билээ.
###
LG Electronics компанийн тухай
LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбооны хэрэгсэл, ахуйн техникийн зах зээлд нэн шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 119 салбар офист нь 82 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тус компаний худалдааны нийт хэмжээ 2014 онд 56 тэрбум ам. доллар /59 их наяд солонгос вон/ болсон байна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance &, Air Solution болон Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмжүүд, агааржуулагч, угаалгын машин, хөргөгчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг нь юм. LG Electronics компани нь 2015 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 41 шагнал хүртсэн байна.
LG Electronics Home Entertainment компанийн тухай
LG Electronics Home Entertainment компани нь хэрэглэгчийн болон бизнес-хэсгүүдэд зориулсан хавтгай дэлгэцтэй зурагт, аудио видео тоглуулагчийн зах зээлд өрсөлдөх дэлхийн хэмжээний гол тоглогч байгууллага юм. LG Electronics Home Entertainment компанийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийн дунд шингэн талст болон плазмын телевизорүүд, гэрийн кинотеатрууд, Blu-ray тоглуулагч, аудио төхөөрөмжүүд болон видео тоглуулагчид ордог. Тус компани гэр орондоо чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжийг чанарын шинэ түвшинд гаргасан олон үйлдэл бүхий загварлаг, технологийн өндөр үзүүлэлттэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.