Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Цитрусын төрлийн жимс
Цитрусын төрлийн жимснүүд нь харшил өгөх магадлалтай байдаг. Хэдийгээр та харшилгүй байсан ч өлөн дээрээ жүрж, апельсин гэх мэт цитрусын төрлийн жимс идвэл таны ходоодонд муугаар нөлөөлнө. Өглөө өлөн дээрээ уусан жүржийн шүүс л гэхэд таныг ходоодны шархтай болгох магадлалтай байдаг. Тиймээс жимс идэхийн өмнө каш, овъёос гэх мэт зүйл идэх нь таны ходоодыг хамгаалах болно.
2. Гадил
Гадил нь их хэмжээний магни агуулсан жимс гэдгээрээ алдартай бөгөөд зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Өглөө өлөн дээрээ идсэн гадил нь кали-магнийн балансыг алдагдуулах учир өлөн дээрээ идсэн гадил таныг бүтэн өдрийн турш ядарсан байдалтай байлгах болно.
3. Түүхий хүнсний ногоо
Ходоодны гастрит төдийгүй ходоодны шархыг өлөн элгэн дээрээ хүнсний ногоо идсэнээр тусах магадлал ихтэй байдаг байна. Түүхий хүнсний ногоо их хэмжээний хүчил агуулсан байдаг учир ходоодны ханыг гэмтээдэг аж.
4. Йогурт
Йогурт бактери агуулагдсан байдаг учир өглөө босмогц биендээ бактери хуримтлуулаад хэрэггүй л болов уу. Харин өдөр, оройны цагаар идэхэд тохиромжтой юм.
5. Хүйтэн ундаа
Хүйтэн ундаа нь хоол боловсруулах үйл явцад муугаар нөлөөлдөг учир хоол идэж байх явцдаа хүйтэн зүйл хэрэглэхгүй байх нь дээр. Харин өглөө өлөн дээрээ хүйтэн удаа уувал бүтэн өдрийн турш хоол боловсруулах явц удаашрах болно.
6. Амттан
Чихрийн шижин өвчтэй хүмүүс магадгүй өлөн дээрээ амттан идэх ихээхэн дуртай байсан болов уу. Нойр булчирхай нь таны өлөн идсэн чихэрлэг зүйлсийг боловсруулахаар хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чаддаггүй учир цусан дахь элсэн чихрийн хэмжээ нэмэгддэг байна. Нэмэж хэлэхэд, Хүмүүс бид нойр булчирхайтайгаа маш болгоомжтой харьцах хэрэгтэй юм шүү.
7. Кофе
Өлөн дээрээ нойроо сэргээх зорилгоор хүн бүр л кофе ууж байсан биз. Байнга өлөн дээрээ кофе уух нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг бөгөөд энэ нь ходоодны шарх, гастрит тусах эх үүсвэрийг тавьдаг. Мөн элэг гүйцэд сэрээгүй байдаг учир шүүх үйл ажиллагааг явуулж чадахгүй. Тиймээс хангалттай өглөөний цайгаа уусны дараа кофе ууж болно.