Дэлхийн хамгийн сайхан төмөр замын өртөөнүүд

2015-04-30, 20:00
13,082
Германы гэрэл зурагчин болох Кристиан Хён (Christian Höhn) нь Германы төмөр замын компани болох "Deutsche Bahn"-ны захиалгаар дэлхийн өнцөг булан бүрээр аялаж хамгийн сайхан төмөр замын өртөөнүүдийн гэрэл зургуудыг авчээ. Түүний авсан зургуудын үзэсгэлэн ирэх 5 сарын 31-ийг хүртэл Нюрнбергийн төмөр замын музейд “Төмөр замын түүх” хэмээх нэртэйгээр тавигдахаар болсон байна. Ингээд дэлхийн хамгийн сайхан төмөр замын өртөөнүүд хаана ямар оронд байдаг болохыг харцгаая.
Дэлхийн хамгийн сайхан төмөр замын өртөөнүүд


1. Санкт-Петербург дахь Москвагийн төмөр замын өртөө, Орос
Холын зайнд явдаг 4 төмөр замын нэг болох Санкт-Петербургт үйл ажиллагаа явуулж буй 5 төмөр замын өртөөний нэг юм.

www.caak.mn

2. Нью-Йорк дахь "Grand Central Terminal" төмөр замын өртөө, АНУ
Энэ нь Нью-Йоркийн хуучин төмөр замын өртөөний нэг юм. Манхэттэн дахь 42-р гудамж болон Парк-авеню-ийн уулзвар дээр байрладаг бөгөөд 67 чиглэл, 44 зогсоолтой ажээ.

www.caak.mn

3. Парис дахь "Gare du Nord" төмөр замын өртөө, Франц
Европын томоохон төмөр замын өртөөний нэг бөгөөд Парисийн (Gare du Nord) буюу хойд төмөр замын өртөө юм. Жил бүр энэ замаар 190 сая орчим хүн дамжин өнгөрдөг байна. Энэхүү төмөр замын өртөөг анх 1865 онд нээж байсан юм. Энэхүү өртөөний чиглэл бүр нь тухайн хотуудыг дүрсэлсэн барималтай байдаг аж.

www.caak.mn

4. Дрезден дахь "Hauptbahnhof" төмөр замын өртөө, Герман
Энэхүү өртөө нь холын болон ойрын зайн өртөө юм.

www.caak.mn

5. Токио дахь, Япон
Гинза болон Эзэн хааны ордны ойролцоо байрлах төмөр замын өртөө.

www.caak.mn

6. Лондон дахь "St. Pancras", Их Британи
Сент-Панкрас (St. Pancras) нь Британийн нийслэлийн 13 төмөр замын өртөөний нэг юм. "Eurostar" хэмээх хурдны галт тэрэг нь энэ өртөөгөөр дайран өнгөрдөг байна.

www.caak.mn

7. Милан дахь "Stazione di Milano Centrale" төмөр замын өртөө, Итали
Энэ нь Миланы гол өртөө юм. Анх 1931онд албан ёсоор нээгдэж байсан бөгөөд төв төмөр замын ачааллыг ихээхэн хөнгөвчилж өгсөн байна.

www.caak.mn

8. Кейптауны төмөр замын өртөө, Өмнөд Африк

www.caak.mn

9. Мумбай дахь "Chhatrapati Shivaji Terminus" төмөр замын өртөө, Энэтхэг
Энэ нь Энэтхэгийн хамгийн их хөдөлгөөн ихтэй өртөө юм. Энэхүү өртөөг Энэтхэгийн баатар болох Чатрапати Шиважи-ийн нэрээр нэрлэсэн ажээ.

www.caak.mn

10. Бээжин дахь төмөр замын өртөө, Хятад
Цины ноёрхлын үед буюу анх 1901 онд энэ өртөө нь баригдаж байжээ. Харин шинэ Хятад байгуулагдсаны дараа энэхүү өртөөг өргөтгөж 1959 оноос эхлэн зорчигчидын томоохон өртөө болсон байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()