Агуу, суут, чамин тансаг “LG G Flex 2”

2015-04-28, 21:27
5,421
Ирээдүйн гайхамшигт ид шидтэй,шинэ бүтээл болох “LG G Flex 2” ухаалаг гар утсыг Танд толилуулж байна.
Агуу, суут, чамин тансаг “LG G Flex 2”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


LG компани нь LG G Flex 2 ухаалаг гар утсаа анх Лас-Вегаст зохиогдсон “CES® 2015” олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Men’s Journal, TechRadar, Today/Reviewed.com, Digital Trends Top Tech, PC Mag болон бусад хамгийн тэргүүний хэвлэлүүд энэ гар утсыг зохих ёсоор үнэлсэн байдаг. Шинэлэг хэв загвар болон стандарт бус шийдлээрээ янз бүрийн ангилалд 12 гаруй шагнал хүртэж, олон нийтийн сайшаал хүлээсэн юм. 

LG G Flex 2 нь илүү дэвшилтэт хэв загвар, улам хурдасгасан бүтээмж, хамгийн гол нь хэрэглэхэд маш эвтэйхэн байдал, зөнгөөр ойлгогдох хэрэглэгчийн интерфэйс зэрэг олон үзүүлэлтийг сайжруулсан бүтээл болсон байна.

Ухаалаг гар утас тань өөрийн тань байр суурийг илэрхийлэгч бөгөөд амжилтын ертөнцөд нэвтрэх үнэмлэх байх болно. Социологичдын үзэж байгаагаар чамин тансаг хэв загвар бүхий ухаалаг гар утастай хүмүүс эргэн тойрныхоо хүмүүст илүү их таалагддаг төдийгүй илүү итгэл төрүүлдэг ажээ. Чамин тансаг хэв загвартай ухаалаг гар утас нь тухайн хүнийхээ талаархи мэдээллийг агуулдгаараа түүний амжилтанд нөлөөлдөг байна.



LG G Flex 2 ухаалаг гар утас нь илүү үр бүтээлтэй бөгөөд хурдан ажиллах боломж олгосон маш хүчирхэг 64 битийн найман цөм бүхий Gualcomm® SnapdragonTM 810 процессороор тоноглогдсон юм. Ухаалаг гар утасны 5,5 инчийн дэлгэцийн нягтралыг Full HD хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд шинэчилсэн программ хангамж нь олон шинэ, эвтэйхэн үйлдлүүдийг санал болгодог. G Flex гар утаснуудад анх нэвтрүүлсэн арын тагных нь өөрийгөө сэргээн засварладаг хосгүй бүрхүүлийг шинэ загварын энэхүү ухаалаг гар утсанд ч мөн ашигласан бөгөөд тэгэхдээ илүү үр бүтээлтэй болгосон болохоор одоо сэргээн засварлах үйл явцад нь улам бага цаг хугацаа шаардагдах болсон.

G Flex 2 ухаалаг гар утасны их биеийн нумралт өмнөх загварынхаасаа илүү болсон. Шинэ ухаалаг гар утас нь 400 мм-ээс 700 мм хүртэл радиустай нумралтуудыг өв тэгш хослуулсан байна. Нумарсан их бие нь шинэ G Flex 2 ухаалаг гар утсанд илүү дэгжин бөгөөд эрч хүчтэй дүр төрх бүрдүүлдэг.

Гэхдээ G Flex 2 ухаалаг гар утасны нумралтуудыг зөвхөн гоо сайхны үүднээс бүтээгээгүй. Түүний нэн сайн зохицолтой хэв загвар нь микрофоныг сайн ажиллуулах болон гадны чимээ шуугианыг багасгах үүднээс микрофоныг хүний аманд ойртуулсан болно. Дэлгэцийн нягтралыг 1080р Full HD хүртэл нэмэгдүүлсэн нь дэлгэц дээрх нарийн ширийн дүрс бүрийг илүү тод, амьд болгодог. G Flex 2 ухаалаг гар утсыг хосгүй хэлбэртэй, найдвартай болгосон P-OLED дэлгэц нь өмнөх G Flex загварын гар утаснаас илүү тод дүрс гаргадаг байна.



Android 5.0 Lollipop үйлдлийн системийн шинэ хувилбар нь сайжруулсан олон зүйлийг санал болгож байгаагийн дотор илүү гүн, сүүдэртэй, хөдөлгөөнт дүрс нэмсэн шинэ хэв загварын гоо үзэмж багтана. Аюулгүй байдлыг хангах шинэ үйлдэл нь төхөөрөмжүүдийг хооронд нь холбох боломжуудыг өргөжүүлсэн бөгөөд бүртгүүлсэн Bluetooth-төхөөрөмжийн    дэргэд байгаа ухаалаг гар утасны түгжээг тайлах боломж олгоно.

SnapdragonTM 810 процессор нь холболтыг илүү хурдан, үр бүтээлтэй болгох зориулалттай LTE 3x2МГц сувгуудын зангилаа бүрдүүлэх технологитой бүрэн нийцдэг байдлаараа ялгарна.

Арын тагных нь өөрийгөө сэргээн засварладаг бүрхүүл нь өдөр тутмын ашиглалтын явцад халцралт, зурагдэлтаас үл хамааран шинэхэн харагдахад нь ухаалаг гар утсанд туслах бөгөөд өмнөх загварын гар утастай харьцуулбал сэргэн засварлах хурд нь тасалгааны температурт 10 минутаас 3 минут болж багассан юм.

Зөвхөн LG ухаалаг гар утсанд нэвтрүүлсэн бас нэг шинэлэг технологи нь лазерын автомат тохиргоо бүхий гайхалтай хурдан гэрэл зургийн дуран авай бөгөөд түүнийг алдарт LG G3 загварын ухаалаг гар утсанд анх хэрэглэсэн байна. Энэ нь гэрэлтүүлэг хангалтгүй байх үед ч объект хүртэлх зайг лазерын туяагаар хэмжин хамгийн сайхан мөчүүдийн гэрэл зургийг авах боломжийг LG G Flex 2 ухаалаг гар утсанд олгодог. Цаг хугацааны шалгуур давсан OIS+ технологийг давхар LED гэрэл цацруулагчтай хослуулсан болохоор LG G Flex 2 ухаалаг гар утасны гэрэл зургийн дуран авай нь дүрсний чанараараа том дуран авайтай гэрэл зургийн аппаратуудтай өрсөлдөж чадах юм.


LG G Flex 2 ухаалаг гар утсыг ашиглахад эвтэйхэн байдаг нь зөвхөн түүний өв тэгш хэв загвартай холбоотой төдийгүй программ хангамжтай нь ч холбоотой юм:
  • Дохио зангааны үйл хөдлөлөөр гэрэл зураг авах үйлдэл нь өөрийн гэрэл зургийг өөгүй сайхан авахад туслах бөгөөд үүний тулд дуран авайн өмнө алгаа тэнийлгэснийхээ дараа гараа буцаан атгахад л хангалттай. Ингэснээр 3 секундийн дараа гэрэл зураг дарагдах болно.
  • Gesture View  үйлдэл нь хамгийн сүүлд дарсан гэрэл зургийг хялбархан үзэх боломж олгоно.
  • Glance View үйлдэл нь цаг, сүүлд ирсэн мэдээ юм уу хариулалгүй өнгөрүүлсэн дуудлага зэрэг ашиг тустай мэдээллийг өгдөг бөгөөд ингэхийн тулд дэлгэцийн дээд талаас доошоо гүйлгэх хөдөлгөөнөөр дэлгэц дээгүүр ганцхан гүйлгээд мэдээллийн мөрийг буулгана.
  • Хурдан цэнэглэх үйлдэл нь ухаалаг гар утсанд суулгасан 3000 мАч багтаамжтай нумарсан зайг 38 минутаас бага хугацаанд 50 хувь хүртэл цэнэглэх боломж олгоно.
Техникийн гол үзүүлэлтүүд:
-    Процессор: 2,0 ГГц, 64 битийн найман цөм бүхий Gualcomm® SnapdragonTM 810
-    Дэлгэц: 5,5 инчийн нумарсан P-OLED Full HD (1080 х 1920 х 403 ppi)
-    Санамж: 16/32 МБ eMMC ROM / 2 GB DDR4 RAM / microSD үүр (2 Тб хүртэл)
-    Камер /дуран авай/: Үндсэн дуран авай 13 Мп OIS + лазерын автомат тохиргоо / Нүүрэн талын дуран авай 2.1 Мп
-    Зай: 3000 мАч /суулгасан/
-    Үйлдлийн систем: Android 5.0 Lollipop
-    Хэмжээ: 149,1 х 75,3 х 7,1-9,4 мм
-    Жин: 152 гр.
-    Сүлжээ: 4G / LTE / HSPA + 21/42 Mbps
-    Холболт: Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth Smart Ready (Apt-X) 4.1, NFC, SlimPort, A-GPS / Glonass, USB 2.0
-    Өнгө: Мөнгөлөг цагаан алт
-    Бусад: Дохио зангааны үйл хөдлөлөөр нэгэр зураг авах, Gesture View, Glance View болон бусад.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.