3 жилийн турш найзыгаа үүрч явсан хүү

2015-04-28, 02:04
14,993
Хятадын нэгэн ахлах сургуулийн сурагч 3 жилийн турш найзыгаа үүрч хичээлд нь хүргэж өгч, авч байгаа гэнэ. Учир нь түүний найз булчингийн сулралтай бөгөөд явахад ихээхэн хүндрэлтэй байдаг байна. Тиймээс ийнхүү найзыгаа сургууль руу нь хүргэж өгдөг болжээ.
3 жилийн турш найзыгаа үүрч явсан хүү


18 настай Се Сюй, 19 настай Чжан Цитай 3 жилийн өмнө танилцсан бөгөөд тэд хамтдаа "Сюйчжоу"-д суралцах болсон байна.

www.caak.mn

Чжан булчингийн архаг сулралын өвчтэй учир, энэ нь булчингийн хөгжилд нөлөөлж ямарваа нэгэн хөдөлгөөн хийх, алхахад ихээхэн хүндрэлтэй байдаг ажээ.

173 см өндөр, 75 кг жинтэй Се найздаа туслахыг хүсэж өдөр бүр түүнийг сургууль руу нь үүрэн явдаг болжээ. Мөн хоол хийх, хувцас угаах гэх мэт ахуйн хүндрэлүүдэд нь ч гэсэн туслах болсон байна.

www.caak.mn

Тэрээр өдөрт 10 удаа найзыгаа дотуур байр болон ангиудын хооронд зөөдөг.

www.caak.mn

Хоёр залуу хоёулаа маш хичээнгүй сайн сурдаг бөгөөд Их Сургуульд элсэн орох мөчөө тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

www.caak.mn

“Тэр маш сайн сурдаг бөгөөд ангидаа сайн үлгэр дуурайлал үзүүлдэг. Түүний ачаар Чжан ганц ч удаа хичээлээ таслаж байгаагүй” хэмээн сургуулийн менежер нь Се-г магтжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()