Баншны янз бүрийн төрлүүд

2015-04-27, 00:43
13,805
Дэлхийн улс үндэстнүүд хоорондоо төстэй олон тооны үндэсний хоолнуудтай байдаг. Өнөөдөр та бүхэнд тэдний нэг болох баншны талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Баншны янз бүрийн төрлүүд


1. Хинкали бол гүржийн үндэсний хоол юм.
Нимгэн элдсэн гурилд махаа хийн чимхэхдээ өвөрмөц уут байдлаар хуниас үүсгэн дээр нь “сүүл” үлдээдэг байна. Махаа сонгохдоо, шөл их гардаг махыг сонгодог. Бэлэн болсон хинкалийг шөлийг нь асгахгүйн тулд сүүлнээс нь барьж ёроол хэсгээс нь хазаж иддэг байна.

www.caak.mn

2. Манты
Манты бол Төв Ази, Турк, Татар, Башкир болон Солонгосын ард түмний үндэсний хоол юм. Манты баншийг жигнэж болгодог бөгөөд өөхтэй хонины мах, үхрийн, ямааны, тэмээний, тэр ч байтугай төмсөөр хийж болдог байна. Махаа сонгино, сармис болон хулуугаар амталдаг ажээ.

www.caak.mn

3. Хятадад бас үүнтэй ижил хоол байдаг.
Жишээ нь, гурвалжин хэлбэртэй "Зиазуо" хэмээх баншийг гахайн мах болон байцаагаар хийдэг. Эсвэл ихэвчлэн шөлтэй өгдөг "вонтон" хэмээх банш ч байна. Үүнийг хийхдээ махандаа мөөг, залуу хулсны ишийг хийдэг байна. Ер нь бол хятадууд баншыг янз бүээр хийдэг.

www.caak.mn

4. Еврейчүүд креплах хэмээх банш хийдэг.
Эн нь Буриад болон Монголчуудын банш банштай төстэй. Заримдаа дөрвөлжин эсвэл гурвалжин хэлбэртэй хийдэг байна. Үүнийг хийхдээ махнаас гадна жимс ногоогоор ч хийж болдог.

www.caak.mn

5. Энэ бүгд өөр хоорондоо ижил төстэй баншыг хятадаас гаралтай гэх хүмүүс их байдаг. Гэхдээ одоо болтол Баншыг анх ямар улс үндэстэн хийж эхэлсэн талаар маргаантай байдаг. Та юу гэж бодож байна?

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()