Bose шинэ “QuietComfort 25” гадны шуум шүүгч бүхий чихэвч гаргалаа

2015-04-24, 17:41
3,424
"Bose QuietComfort 25" гадны шуум шүүгч чихэвч гаргасан нь зах зээл дээр гарсан даруйдаа нэлээн эрэлттэй болоод байна. Шинэ QC25 загвар нь илүү дезайнлаг болсныг хүмүүс магадгүй чихэвчний зах зээл дэх хүчтэй өрсөлдөгч Beats-ийн нөлөө байсан байх гэсэн ярилцаж байна. Уг чихэвч нь хар, цагаан болон бусад өнгөний сонголтууд илүү загварлаг илүү өнгөлөг болгожээ.
Bose шинэ “QuietComfort 25” гадны шуум шүүгч бүхий чихэвч гаргалаа


Цагаан сонголтын аудио кабле нь нүд булаам цайвар цэнхэр өнгөөр гүйцэтгэсэн нь илүү гэгээлэг харагдуулж байна. Хар сонголтын кабелийн хувьд тусдаа их биеийн адил хар өнгөтэй болсон байна. Мөн AAA баттерэйг өөрийн QuietComfort 25 чихэвчинд хийснээр гадны шуум шүүгч технологийг та мэдрэх болно. Энэ технологи нь Less noise. More relaxing уриатай ба та өөрийн хийж байгаа зүйлд төвлөрөх орон зайг бий болгон таныг гадны дуу шуугианаас бүрэн тусгаарлаж байгаа юм. Баттерэй ашиглалтын хугацаа нь 35 цаг хүртэл ба дууссан тохиолдолд гадны шуум шүүгчгүйгээр сонсох боломжтой юм.

QC25 нь кабел дээрээ микрофон болон удирдлагатай тул та өөрийн ухаалаг гар утастайгаа хослуулан хэрэглэхэд нэн тохиолмжтой юм.

QuietComfort 25 чихэвч нь шинэ стандартын гүйцэтгэлээр хийгдсэн гэж Bose-өөс ярьж байна. Тэрээр хэлэхдээ “ Бид бараг бүх хэсгүүдийн хэмжээг багасгасан дээр гадны шуугиан шүүгчийг хүртэл илүү гайхамшигтай болгож, амьд мэт дуугаралт болон шинэ дизайн зэргийг дурдаж болно” гэв. Мөн QC25-ийн дизайн дээр нэмж дурдахдаа чихэвч хийгдсэн материалаас эхлээд дизайн хүртэл бүхэлдээ инженерийн нарийн ур шингэсэн бүтээл юм гэжээ.

QC25 нь авч явхад зориулсан жижиг гэр дагалдаж ирэх ба энэ нь таны чихэвчийг зөөвөрлөн авч явахад үүсэх гэмтлээс хамгаалахаас гадна зөөвөрлөх процессыг хялбарчилж өгч байгаа юм.

Технологийн талаас бол илүү тод, илүү тэнцвэртэй зөөлөн дуугаралтыг танд хүргэнэ гэж баталж байна.

www.facebook.com/PCmallOfficial
www.pc-mall.mn  – Илүү хямд, илүү хялбар
Утас: 7575-3535







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.