Таныг ажилгүй болгох 9 робот

Орчин үеийн технологи хүний биеийн хөдөлмөрийн ажлыг багасгаад зогсохгүй таны тархины ачааллыг ч багасгах магадлалтай болж байна. Сүүлийн үед маш олон техник технологи үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь яах аргагүй роботууд юм. Тэгвэл эдгээр роботууд хүний хийдэг хэцүү ажлуудыг хүртэл хийх чадвартай болжээ. Энэ нь таныг ажилгүй болгох магадлалтай гэсэн үг юм.
Таныг ажилгүй болгох 9 робот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


9. Жолоочгүй машин

Google болон Bosch-ийнхон жолоочгүй машиныг бүтээхийн тулд олон жилийн турш ажиллаж байгаа. Хэрвээ энэ машин яваад эхэлбэл, хамгийн түрүүнд дуудлагын барааг хүргэж өгөх гэнэ. АНУ-д л гэхэд 4 сая гаруй хүн энэ төрлийн ажлыг хийдэг байна.

www.caak.mn

8. Олон үйлдэлт Baxter
Baxter нь ундаа аягалах, хувцас эвхэх, бараа бүтээгдэхүүнийг савлах гэх мэт мэргэжлийн ур чадвар шаардлагагүй ажлыг бүгдийг нь хийдэг байна. Одоохондоо эдгээр зүйлсийг хүнээс удаан хийж байгаа. Гол нь тэд ямар нэгэн цалин нэхэхгүй.

www.caak.mn

7. Briggo киоск
Briggo нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр бүх төрлийн кофег найруулах бөгөөд гар утаснаасаа захиалга хийж болох юм байна.

www.caak.mn

6. iCUB ярьдаг робот
iCUB нь хөгжилтэй бяцхан хүүхэдтэй адилхан боловч олон орны хэлээр гайхалтай ярьж чадна. Шинэ үг, ярианы өнгийг тэрээр санах ойдоо хадгалах бөгөөд эргэн тойрны яриаг маш анхааралтай сонсдог байна.

www.caak.mn

5. SAFFIR гал унтраагч робот
Хоёр хөлтэй, хагас метрийн өндөртэй энэхүү роботыг АНУ-ын усан цэргийн багийнхан завин дээр ашиглахаар хийж байгаа гэнэ. Энэ робот нь галын аюулыг урьдчилан мэдэх чадвартай байх бөгөөд ямар ч нөхцөлд хүмүүсийг тайван байлгах боломжтой.

www.caak.mn

4. Бот-трейдер
Роботууд хоорондоо худалдаа наймаа хийж, өөрсдийн биеэр үнэт цаасны төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэж байгаа гэнэ. Мэдээж эдгээр асуудлуудыг хэдхэн секундын дотор хийдэг нь гайхалртай юм.

www.caak.mn

3. Доктор Watson
IBM компанийн цахилгаан тархинд мэргэжлийн өндөр чадвартай эмчийн ч тогтоож, оношилж чадахгүй өвчний мэдээллийн сан байдаг гэнэ. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал өвчтөн доктор Watson-тай утсаар холбогдох боломжтой.

www.caak.mn

2. Цахилгаан Аристотель
Цахилгаан Аристотель нь хүн бүрийн зан аашинд тохируулан хичээл заадаг байна. Одоогийн байдлаар зөвхөн туршилт маягаар хэрэгжиж байгаа хэдий ч, оюутан сурагчид тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

www.caak.mn

1. Бот-творец
Эмили Хоуэлл хэмээх энэ робот хөгжмийн ая зохиодог гэнэ. Харин Бот e-David төрөл бүрийн уран зургуудыг гайхалтай хуулбарлаж чаддаг байна. Мөн тэд төрөл бүрийн мэдээллийг бичих чадвартай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()