Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Буудай
Ихэнхи хүмүүс буудайг өглөөний цайндаа хэрэглэдэг ч энэ нь нойрны гормон агуулж байдаг
2. Гадил
Триптофан хэмээн бодис агуулагдсан байдаг учир тайвшрахад сайн нөлөөлнө. Гэхдээ унтахынхаа нэг цагийн өмнө идэх хэрэгтэй.
3. Бүйлс
Бүйлс (almond) нь уураг, магни, триптофан агуулдаг. Хангалттай нойроо авахын тулд хэдхэн ширхэг самар эсвэл нэг хоолны самрын тос уухад л болно.
4. Интоор
Интооронд их хэмжээний мелатонин байдаг учир эрүүл мэнд, нойронд тустай. Хэрвээ та интоорын шүүс уухыг хүсвэл чихэрлэг бишийг нь сонгоорой.
5. Сүү
Сүүнд кальциас гадна уураг, триптофан агуулагдсан байдаг. Хэрвээ та сүүнд дургүй бол түүнийг йогурт эсвэл ээдмээр орлуулж болно.
6. Өндөг
Нэг ширхэг чанасан өндөг нойргүйдэлд нөлөөлж болно. Бүтэн нойртой унтахад өндгөнд агуулагдах уураг тустай.
7. Хумус
Хумус нь уураг ихтэй байдаг учир нойргүйдлийн асуудлыг шийднэ.
8. Загас
Хулд загас болон сам хорхойнд их хэмжээний В6 витамин байдгаас гадна триптофан агуулагддаг бөгөөд энэ нь нойронд сайнаар нөлөөлнө.
9. Ургамалын цай
Нэг аяга ногоон цайг унтахаасаа өмнө уух нь нойронд сайнаар нөлөөлнө. Мөн балжингарав, нимбэг агуулсан бол тун сайн.
10. Зөгийн бал
Зөгийн баланд нойронд нөлөөлөх глюкоз бий. Үүнээс гадна зөгийн балыг ургамалын цайтай хамт ууж болно.