Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анх Америкийн 29 настай модель Крисси Тейгены зураг эмэгтэйчүүдийг өдөөсөн байна.
Та ямар ч хэмжээтэй байсан язралттай байж болно.
Өсөж торних явцад, жирэмсний явцад, жин нэмэх, хасах үед та язралттай болж болно.
Энэ нь ямар нэгэн тулааны тэмдэг болно.
Таны түүхийг өгүүлнэ.
Таны урт удаан аялалын нэгээхэн хэсэг.
Таныг ямарваа нэгэн зүйл хийснийг тань батлах болно.
Хангалуун амьдарч байгааг тань илэрхийлнэ.
#LoveYourLines уриан дор өөрийн язралтын зургийг авч, тэдэнтэй нэгдэх боломжтой гэнэ шүү.
Язралттай олон сайхан эмэгтэйчүүд бий.
Тэд үүнийгээ нуухгүй байгаад гол онцлог нь оршино.
“Миний бие миний түүхийг өгүүлэх ном гэж би бодож байна” -хэмээн энэ эмэгтэй Инстаграмдаа бичжээ.
Өөрийгөө байгаа чигээр нь хайрласан эмэгтэйчүүд өөрийгөө ялан дийлээд зогсохгүй, олон нийтийн үзэл бодлыг ч өөрчилж чадаж байна.
Эмэгтэй хүн туранхай байх ёстой гэдэг бол утгагүй зүйл юм.
"Өөртөө итгэлтэй байхын тулд гоолиг төгс галбиртай байх ёстой" -гэсэн үзэл орчин үед хоцрогдож байна.
Юуны түрүүнд өөрийгөө байгаа чигээр нь хайрлах хэрэгтэй.
Эцсийн эцэст энэ бол таны өнгөрүүлсэн амьдралыг өгүүлнэ.