1. Бельги: Шарсан төмстэй дунШарсан төмстэй дунг Бельгид олон аргаар хийдэг. Дарстай, ургамалын тостой, ногоотой, улаан лоолийн сүмстэй гэх мэт. Хачиранд нь шарсан төмс өгч, Бельгийн шар айргаар даруулдаг.
2. Австри: Венийн шницель
Энэ хоолыг Австрийн нэгэн бэлгэ тэмдэг гэж үздэг. Давтсан тугалны махыг их хэмжээний тосонд алтлаг өнгөтэй болтол нь шарна. Хачирт нь төмс, будаа өгч, нимбэгээр чимэглэнэ.
3. Аргентин: асадо
Аргентины айл бүрт асадо хийх гриль бий. Нүүрсэн дээр болгодог бөгөөд маш нарийн ажиллагаа шаарддаг учир, ихэнхидээ үүнд мэргэшсэн эрчүүд (асадор) энэ хоолыг хийдэг. Талх, салат, чимичурри сүмс болон улаан дарстай өгдөг.
4. Канад: путин
Квебекээс гаралтай маш их илчлэгтэй хоол. Шарсан төмс, бяслаг болон тусгай сүмстэй хамт иддэг.
5. Бразил: фейжоада
Фейжоада нь хар шош, шарсан гахайн мах, үхрийн мах, амтлагч болон маниоки гурилаар хийдэг. Ихэнхидээ будаа, байцаа, хэрчим жүрж болон халуун ногоотой сүмсийн хамт өгдөг.
6. Австрали: сэлэгч пирог
Өтгөн вандуйны шөлөн дотор хөвөх махтай пирог. Заримдаа улаан лоолийн сүмс болон уксусаар амталдаг. Өвлийн улиралд илүү тохиромжтой.
7. Хятад: сяо лонг бао
Энэ бол Шанхайн бууз юм. Төрөл бүрийн махаар хийдэг бөгөөд тусгай хулсан сагсанд жигнэдэг.
8. Хорват: пагийн бяслаг
Паг арал дээр хонины сүүгээр хийдэг бяслаг.
9. Египет: молохей
Африкийн нэлээд орнуудад хийдэг ч Египетэд илүү алдартай. Молохей хэмээх ургамлаар хийдэг бөгөөд сармис болон кориандртай усанд буцалгадаг. Тахианы эсвэл туулайны махтай хамт иднэ.
10. Англи: йоркширын пудингтэй шарсан үхрийн мах
Йоркширын пудингтэй шарсан үхрийн мах нь Английн хамгийн алдартай хоол тул Англи улсыг зорьвол заавал нэг амсаад үзээрэй.
11. Гүрж: хачапури
Өндөг эсвэл бяслаган голтой жигнэмэг.
12. Голланд: давсалсан загас
Шинэхэн жигнэмэг болон жижиглэсэн сонгинотой идэх дуртай.
13. Энэтхэг: тандури тахиа
Энэтхэгийн муж, дүүрэг бүрт өөр өөрийн гэсэн уламжлалт хоолтой байдаг учир, Энэтхэгхийн уламжлалт хоолыг тодорхойлоход хэцүү. Харин энэтхэгийн айл бүрийн хийдэг хоолны нэг юм. Тахианы махыг йогурт болон амтлагчтай сүмсэнд дэвтээж, өндөр температурт халаасан зууханд хийдэг. Будаа болон хүнсний ногооны хамт иднэ.
14. Индонези: теранг булан жигнэмэг
Хагас бөөрөнхий хэлбэртэй энэхүү жигнэмэгийг шоколадны үйрмэг, үрсэн бяслаг, самар болон гадилтай хийдэг. Индонезийн гудамжны наймаачид их зардаг.
15. Итали: пицца
Италийн пиццаг маш нимгэн гурил, улаан лооль, моцарелла бяслаг болон төрөл бүрийн махаар хийдэг.
16. Япон: кацудон
Хэдийгээр Япон сушигээр алдартай ч, тэд жуулчдад давтсан гахайн мах, өндөгтэй кацудон хоолыг санал болгодог байна.
17. Малайз: наси лемак
Будааг кокосын сүү болон панданусын навчинд болгодог. Үүний дараа гадилны хальсанд ороож самбал сүмс, анчоус, самар болон чанасан өндэгтэй өгдөг.
18. Мексик: моле сүмс
Энэ сүмсэнд 100 нэр төрлийн бүтээгдэхүүн ордог бөгөөд ургамал, нунтаг самар, какао, махны шөл болон хэд хэдэн төрлийн чили хийдэг. Хэд хоногийн турш бэлдэх нь бий.
19. Норвеги: ракфиск
Өвлийн хоолны тоонд багтдаг. Хулд загасыг хэдэн сарын турш дэвтээж, сонгино болон цөцгийтэй иддэг.
20. Филиппин: адобо
Нэлээд орнуудад адобо гэсэн сүмс байдаг бол, Филиппинд буурцагны сүмс, сармис, перецээр амталсан тахианы эсвэл гахайн махан хоолыг ингэж нэрлэдэг.
21. Португали: франсезинья
“Бяцхан франц эмэгтэй” гэж орчуулагддаг. Цагаан талх, мах, гахайн мах, олив болон хиамтай сэндвич. Ихэнхидээ шарсан төмс, хүйтэн шар айрагтай иддэг байна.
22. Румын: сармале
Татсан мах болон будааг байцаа эсвэл усан үзэмний навчинд ороож иддэг.
23. Орос: ногоотой шөл
Оросууд ногоотой шөлөө ихээхэн санал болгодог байна.
24. Саудын Араб: касба
Их хэмжээний амтлагчтай будаа бөгөөд ихэнхидээ мах болон хүнсний ногоотой өгдөг.
25. Шотланд: утсан хулд
Хулд загасны махыг маслотай талх эсвэл бяслагны пастатай цуг өгдөг. Мөн дээрээс нь нимбэгний шүүс цацвал илүү амттай байдаг гэнэ.
26. Словак: төмстэй шөл
Зөөлөн бяслаг болон гахайн махтай төмсний шөл.
27. Словен: хиам
Гахайн мах, давс, перец, сармистай хиам.
28. Өмнөд Африк: билтонг
Махыг маш нимгэн хэрчиж төрөл бүрийн амтлагч болон давсаар амтлана хатаадаг байна.
29. Өмнөд Солонгос: панчхан
Олон төрлийн зууш, салатнаас бүтэх бөгөөд үндсэн хоол болон будаанд хачир болдог байна.
30. Испани: хамон иберико
Тусгай хоолны дэглэмтэй тэжээсэн гахайн махаар хийдэг байна. Ингээд гахайн махыг далайн давсаар амтлаж сэрүүн газар өлгөнө. Хатсаных нь дараа талх болон оливын хамт өгдөг.
31. Арабын нэгдсэн эмират улс: шаурма
Хонь, тахиа, үхэр, цацагт хяруулан махыг төрөл бүрийн хүнсний ногооны хамт шарна. Сүмсэнд нь тахини, хумус эсвэл халуун ногоотой сүмсийг ашигладаг.
32. Украйн: Шарсан банш
Украйнчууд төмс, ээдэм, байцаа, махтай шарах шүүгээнд хийсэн баншыг маш сайн хийдэг байна. Дээрээс нь сонгино болон цөцгий түрхэж идэхэд маш амттай болдог.
33. АНУ: гамбургер
Америкчууд Гамбургертэй шарсан төмс, сүүн коктейл уухыг санал болгодог.
34. Венесуэл: пабелльон криольо
Энэ хоолыг үхрийн мах, будаа, хар шош болон бяслагтай хийдэг. Ихэнхидээ шарсан өндөгний хамт өгдөг.