11-р сургуулийн барилгын шав тавих ёслол боллоо

2015-04-15, 18:24
10,433
Боловсролын яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 08 сарын 17-ны өдрийн 300/198 тоот тушаал, захирамж гарч, Сүхбаатар дүүргийн 8-н жилийн сургалттай XI сургуулийн хэв шинж, бүтцийг өөрчлөн гүнзгийрүүлсэн сургалттай болгосноор тоочдын гэх тодотголтой өнөөдрийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн эхлэл тавигджээ.
11-р сургуулийн барилгын шав тавих ёслол боллоо


Өнгөрсөн хугацаанд 24 удаагийн төгсөлтөөр 2500 орчим сурагч төгссөн нь дотоод гадаадын их, дээд сургуульд 100% элсч тэдний 70 хувь нь хөгжингүй орнуудад суралцсан байна. Олон улсын математик, хими, физикийн олимпиадаас 40 медаль авч, улсаа төлөөлөх Монголын багын 6 сурагч зургуулаа тус сургуулийн нэг ангийн сурагчид байсан нь Монголын түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол болсон бөгөөд үнэмлэхүй амжилтанд хүргэж байжээ.



Мөн Евро-Ази, Казакстан, Оросын холбооны Саха, Солонгос улсад болсон Олон улсын уламжлалт олимпиадуудаас 20 гаруй медаль, Улс, хот, дүүргийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг Математик, Хими, Физик, Мэдээлэл зүй, Орос хэл, Монгол хэл, Газарзүй, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл зэрэг хичээлүүдийн олимпиадуудад багш сурагчид нь эхний байруудад шалгаран нийт 60 орчим цом, 2100 гаруй медаль авсан нэг сургуулийн хувьд дэндүү ахадсан амжилт юм.



Гэтэл НМХГ-аас 2010 онд Сүхбаатар дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн барилгын тулгуур багана муудсан, хүчдэлийг нь сайжруул гэсэн дүгнэлт гаргаад 2012 оны гуравдугаар сард НМХГ-аас дахин нэг дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтэд сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоо гэжээ. Энэ дүгнэлтээс хойш нэг жилийн дараа буюу 2013 онд тус сургуулийн барилгыг нураасан байна. Ингээд тэр цагаас хойш багш, сурагчид нь 45, 31-р сургуульд хуваагдан хичээллэж өнөөдрийг хүртэл шинэ барилгын ажил эхлээгүй байсан байна. Ингээд  2015 оны 4-р сарын 14-ний өдөр тус сургуулийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.






 
Тус тургуулийн төгсөгч Б.Баттулга дэлхийн шилдгүүдийн нэг "Google" корпорацид ажил амьдралаа холбож яваа бол, 2000 оны төгсөгч А.Алтанбилэгийн бүтээсэн компьютер Японд 4200 ам.доллараар үнэлэгдэн Монгол хүний оюун ухаан, Монгол инженерийн чадал чансааг илтгэж байна.

11-р сургуулийн төгсөгч Б.Баттулга.



11-р сургуулийн төгсөгч А.Алтанбилэг.



Ямартай ч ах эгч нар шигээ Монгол улсынхаа нэрийг гаргах ирээдүйн их амжилтын эзэд маань 2015 оны 4-р улиралдаа багтаад хичээлийн шинэ байрандаа орохоор болжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.