“Samsung Galaxy S6” -ийн Дэлхийн нээлт Монголд...

2015-04-14, 22:25
7,432
Самсунг брэндийн шилмэл, шинэ бүтээлүүдийн Монголдоо төдийгүй Төв Ази дахь албан ёсны нээлтийг Юнител групп “Дэлхийн нээлт Монголд”  арга хэмжээгээрээ эхлүүлдэг уламжлал хэдийн тогтжээ. Өмнө нь Samsung Galaxy S5, Note 4 зэрэг загваруудыг цомхон боловч  үргэлж шинэлэг, гайхалтай сюрприз дүүрэн хүлээн авдаг байсан. Харин энэ удаад "Samsung Galaxy S6 edge" гар утсыг Хүннү Молл-д нийт Улаанбаатарчууддаа зориулан хүн бүрт нээлттэйгээр, “тэсрэлт” хийсэн супер шоу арга хэмжээн дээр танилцууллаа.
“Samsung Galaxy S6” -ийн Дэлхийн нээлт Монголд...


2015.04.11-ний өдөр, тус арга хэмжээний тайз засалт, гэрэлтүүлэг чимэглэл, орчин бүрдүүлэлт, хөтөч ажилчид, хамтлаг дуучид бүгдээрээ нэгдэн нэгэн “ногоон гараг” болон хувирчээ. 





19:00 цаг гэхэд Хүннү Молл төв хүмүүсийн хөлд дарагдсан байсан ба тайзны дэлгэц дээр харагдах цаг  00:00 –ийг\ Улаанбаатарт 19:30 цаг болж байв\ заахад 3-р давхраас бөмбөрчид сүр жавхаатайгаар “нүргэлэн” буун ирж,  нээлт эхэлж буйг мэдэгдэв.





Арга хэмжээ Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тайзан дээр гарч ирснээр үргэлжилсэн бөгөөд дасал болсон нэгэн хэв маягаар бус флаш мобын бүжигчдийн хамт сюрприз дүүрэн гарч ирлээ.  “Дэлхийн нээлт Монголд”   арга хэмжээнд оролцсон урлагийнхан бүгд энэ зарчмыг баримталсан бөгөөд “Гайз” хамтлагийнхан л гэхэд кино театраас хөтлөгчийн өгсөн даалгаваруудыг биелүүлсээр буун ирж, цахилгаан шат онгойход үзэгчдийн өмнө шууд дуулж гарч ирсэн юм.







Энэ өдрийн хамгийн оргил хэсэг болох Samsung Galaxy S6 edge\Galaxy S6 гар утсаа хүлээн авах мөч хэний ч төсөөлж байгаагүй зүйлсээр дүүрэн байлаа. Учир нь үзэгчид хамтдаа 8-аас 0 хүртэл тоолж дуусахад тайзан доороос Samsung Galaxy S6 edge\Galaxy S6 утаснууд сүр дуулиантайгаар утаа савсуулан эргэлдэн гарч ирж, олны нүдийг баясгаж, сэтгэлийг эзэмдсэн юм. Мэдээж уг утсыг сонирхож буй хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, гартаа барих боломжийг олгосон үйлчилгээний цэгүүд байрласан ба бүтэн өдрийн туршид хүний хөлд дарагдаж байв. Энд нэг зүйл дурьдахад, хэрэглэгчид Самсунгийн шинэ утаснуудыг ширээн дээр байрлуулсан хэлбэрээр харж, мэдэрч танилцдаг байсан бол энэ удаад багана дээр босоо, шинэлэг байдлаар, илүү өнгө үзэмжтэйгээр олж харах боломжтой байлаа. 









Бид нийт 5000 урилгыг олон нийтэд хүргэсэн байсан бөгөөд тэдний дундаас Монголын хамгийн анхны Samsung Galaxy S6 edge\Galaxy S6 ухаалаг утасны хэрэглэгчид тодорсонд туйлын баяртай байна. Samsung Galaxy S6 edge гар утасны эзэн болсон Т.Манлайбаярын сэтгэгдлээс сонсвол “Өнөөдөр Хүннү Молл-д арга хэмжээ болно гэж мэдээд үзэхээр охинтойгоо хамт ирсэн юм. Гэтэл аз таарч Samsung Galaxy S6 edge гар утасны анхны эздийн нэг боллоо. Баярласан сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй байна л даа. Юнител групп аргагүй л номер нэг юм даа гэсэн бодол орж ирж байна. Баярлалаа”.







Ийнхүү Дэлхийн нээлт Монголд арга хэмжээний 1-р хэсэг өндөрлөж, үзэгчдийг 2-р хэсэгт буюу мөсөн гулгуурын талбайд хүрэлцэн очихыг урив.  Үзэгчдийг тэнд очиход Лемонс хамтлагийнхан талбайн төвд хэдийн зогсож байсан ба электро-рок цомгийнхоо дуунуудаас хүргэлээ. Энэ үед гэрлийн лазер шоу, дүрс чимэглэлүүд үзэгчдийг дуу алдуулж байв. Гэтэл үүний дараа дуучин Д.Болд, ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн үзүүлбэрүүд үзэгчдийг улам гайхшруулж, 3D mapping-ийн үзүүлбэрүүд жинхэнэ “тэсрэлт” хийлээ.  Мөн хязгааргүй далайн гүнд бүжиглэх балетчин охид, тэдний хувцас хэрэглэл нүд салгахын аргагүй байлаа.  









Ингээд 2-р хэсгийн бүх тоглолтууд зогсолтгүйгээр явагдаж, ар араасаа задрах гэнэтийн бэлгүүд  үзэгчдэд амьсгаа авах ч завдал өгөөгүй байхад дээрээс 10,000 ширхэг гэрэлтдэг ногоон бөмбөлгүүд мөсөн гулгуурын талбай дээр бууж ирэх нь тэр. Хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, алга ташилт, уухайн дуу хадахад гэрлийн шоу үргэлжилж бөмбөлгүүд ч ассаар үлдлээ. Ийнхүү тус орой хүрэлцэн ирсэн зочиддоо талархал илэрхийлээд, арга хэмжээ өндөрлөж буйг дуулгасан юм.

Samsung Galaxy S6 edge\Galaxy S6 ДЭЛХИЙН НЭЭЛТ МОНГОЛД арга хэмжээ Улаанбаатар хотыг доргиож, сошиал ертөнцөд ”од” болсон, жинхэнэ ХЯЗГААРЫГ ДАВСАН супер арга хэмжээ болж өндөрлөлөө.


Дэвшилтэт бүхнийг хэрэглэгчдэдээ түрүүлж хүргэдэг Юнител группын “Дэлхийн нээлт Монголд” арга хэмжээг зорин ирж, нэгэн оройг хөгжилтэй, сюрприз дүүрэн өнгөрүүлсэн бүх хүмүүст ахин дахин баярласнаа илэрхийлж байна. Хэрэв та Samsung Galaxy S6 edge\ Galaxy S6 утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, худалдаанд гарч буй үнэ, лизингийн нөхцлийн тухай сонирхохыг хүсвэл Юнителийн үйлчилгээний салбаруудад хандах буюу 1414 лавлах төв рүү залгаарай.

Дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ
Юнител групп


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.