Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
51 настай Люк Харрис нь програм зохиогч, 41 настай Дэрил Ли нь шүдний эмч юм байна. Тэд анх 1999 онд танилцсан бөгөөд 2012 онд гэрлэжээ. 15 жил хамтран амьдарсны эцэст тэд Элтон Жонн болон Дэвид Ферниш нар хүүхэд тээгч ээжийн ачаар аав болсныг уншаад энэ аргыг хэрэгжүүлэхээр шийджээ.
Анхны хүүхэд 1 сарын 14-нд хүү төрсөн бөгөөд 1.5 сарын дараа Харриса хэмээх охинтой болсон байна.
Хэдхэн долоо хоногийн дараа тэд гуравдахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа гэнэ.
“Бид аав болсон үеэ хэзээ ч мартахгүй. 15 жилийн турш амьдрахдаа хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй болов уу хэмээн айж байсан юм. Харин одоо маш жаргалтай байна” -хэмээн Харрис ярьжээ.
“Мэдээж бид энгийн гэр бүлд байдаг зүйлийг амлаж чадахгүй ч хүүхдүүдээ аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай орчинд өсгөж чадна” -хэмээн Ли ярьсан байна.