Би сахиусан тэнгэр биш

Махлаг (plus size) бүсгүйчүүдэд зориулсан "Lane Bryant" хувцасны брэндээс #ImNoAngel буюу "Би сахиусан тэнгэр биш" аяныг зохион байгуулж, махлаг бөгөөд дур булаам алдартай моделиудыг зураг авалтанд урьж оролцуулсан байна. Аян ч амжилттай болжээ.
Би сахиусан тэнгэр биш


Уг зураг авалтанд "Lane Bryant"-аас гаргасан шинэ "Cacique" дотуур хувцсаар гоёсон буюу махлаг моделиуд гардаг. 30 секундын зураг авалт хар цагаанаар ямар ч, хөгжимгүйгээр, өөрсдийгөө сахиусан тэнгэрүүд биш, гэхдээ үргэлж дур булаам секси байж чаддаг гэдгийг хэлж байгаагаар дүрслэгддэг.


#ImNoAngel-ын гол санаа нь дур булаам төрхний тухай нийгмийн уламжлалт ойлголтыг дахин тодорхойлж, бүх төрлийн хэмжээ, галбир бүхий эмэгтэйчүүдээр “БҮХ эмэгтэйчүүд дур булаам” гэсэн санааг харуулж байгаа юм.

www.caak.mn

Энэ нь алдарт дотуур хувцасны "Victoria's Secret" брэндийн хэв маягийг шууд үгүйсгэж байгаа хэрэг бөгөөд олон нийтийн сүлжээнд сайн үнэлгээ аваад байгаа төдийгүй, бусад эмэгтэйчүүд өөрсдийн зургаа #ImNoAngel буюу "би сахиусан тэнгэр биш" хэмээн постлож эхэлжээ.

www.caak.mn

"Lane Bryant"-ын энэ үйл ажиллагаанд оролцсон алдартай plus size модель Ashley Graham инстаграм хуудсан дээрээ (https://instagram.com/theashleygraham) хөгжилтэй зургууд оруулж, "On the F train, literally. Can't hide these curves!!!" -гэсэн тайлбартай постложээ.

www.caak.mn

Одоогоор "Victoria's Secret"-ийнхэн ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()