Орц:
- Чинжүү - 1 ш.
- Сонгино - 1 ш.
- Бяслаг - 300 г.
- Тортилья - 6 ш.
- Дарсан эрэдэнэ шиш - 1 лааз
- Руккола навч - 100 г.
- Улаан лооль- 200 г
- Тахианы мах - 750 г
- Давс, халуун ногоо
1. Эхлээд сонгиноо дөрвөлжин хэрчинэ.
2. Дараа нь хайруулын тавгаа сайн халаагаад сонгиноо хийнэ.
3. Тахианы махаа машиндана. Бас махаа гараараа татсан ч болно.
4. Сонгиноо хуурчихсан уу?
5. Тэгвэл одоо махаа хийнэ. Харин галаа багасгах хэрэггүй.
6. Чинжүүгээ сонгино шигээ жижиг хэрчинэ.
7. Тэгээд эрдэнэ шиш, улаан лоолийн соусны хамт хайруулын тавга руу хийнэ.
8. Ингээд хооронд нь холиод зөөлөн гал дээр шөлөө ширгэтэл нь болгох юм.
9. Одоо бяслагаа үрнэ.
10. Ингээд бараг л бэлэн болжээ.
11. Руккола навчаа хэрчинэ!
12. Харин одоо тус тусад нь саванд хийнэ.
13. Бага зэрэг хайрж бэлдсэн гурилан дээрээ эхлээд махаа тарааж хийгээд дараа нь бяслагаа дээр нь жигд цацаж тараана.
14. Ингээд голоор нь нуглана.
15. Одоо зөвхөн хоёр талаас нь сайтар шарна.
Ингээд л бэлэн боллоо! Үнэхээр амттай байх болно.
Танд амжилт хүсье!