Хамгийн өвөрмөц 15 шөл

2015-04-10, 03:18
21,500

Хүүхэд байхад л бидэнд шөлтэй хоол биенд сайн хэмээн сургаж заадаг байсан. Жишээ нь, аарцтай халуун шөлтэй хоол, банштай шөл, шинэхэн гэдэсний шөл зэргийг дурдаж болно. Харин шөлтэй хоолыг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн аргаар хийдэг байна.

Хамгийн өвөрмөц 15 шөл


15. Кибуру шөл
Энэ нь Чагга омгийнхны хамгийн дуртай хоол бөгөөд тэд Килиманжаро уулын бэлд амьдардаг байна. Хоолны гол орцонд гадил болон кофе багтдаг. Мөн амтлагч болгож шавар хийдэг байна. Энэ шөлийг хийхэд маш амархан юм байна.

www.caak.mn

14. Игуан гүрвэлийн шөл
Карибын тэнгисийн ойролцоох бүхий л дүүрэгт ялангуяа Арубад энэ хоолыг маш ихээр өгдөг. Учир "игуана" гүрвэл Арубад бараг л тахиа гэсэн үг юм. Үнэхээр амтын хувьд тахиатай ижил боловч гадуураа хайрстай юм байна. Сонирхолтой нь игуана гүрвэл хоёр бэлэг эрхтэнтэй гэнэ.

www.caak.mn

13. «Луу-бар-галт шувуу» шөл
Хятадын өмнөд хэсгийн уламжлалт хоолны төрөлд багтдаг байна. Шөлөнд могойны мах, Civet муурын мах болон тахианы мах багтдаг.

www.caak.mn

12. Тиен Кхан шөл
Азийн орнуудын уламжлалт хоол. Энэхүү шөлийг галууны цус болон шувууны бахуугаар хийдэг байна. Цусыг нь өтгөрүүлэхийн тулд хөргөгчинд хийж хөргөдөг ажээ. Энэ хоол нь идэж буй болон хоол хийсэн хүний аль алинд хүч чадлыг авчирдаг хэмээн тооцогддог.

www.caak.mn

11. Менудо шөл
Үхрийн гэдсээр /ходоод/ хийдэг “Мексикийн шөл” бөгөөд шарталтын эсрэг сайн үйлчилгээтэй гэнэ. Үндсэн найрлаганд үхрийн гэдэс болон эрдэнэшишийн каш багтана. Удаан хугацааны турш зөөлөн гал дээр буцалгадаг бөгөөд ходоодны ачаар маш сайхан амттай болдог гэнэ.

www.caak.mn

10. Шар айргаар хийсэн шөл
Шар айрганд дуртай хүмүүсийн хувьд бол энэ диваажин гэсэн үг. Учир нь энэ хоолыг өглөөний цайнд өгдөг байна. Хамгийн анх Германд хийж эхэлсэн бөгөөд хожим нь Европ даяар алдартай болжээ. Шар айрганд хуурсан гурил нэмдэг бол зарим орнуудад төмс нэмж хийдэг байна.

www.caak.mn

9. Сарьсан багваахайгаар хийсэн шөл
Номхон далайн Палау арал дээр илүү алдартай. Хоолыг сарьсан багваахай болон кокосын сүүгээр хийдэг байна.

www.caak.mn

8. Хаш
Энэ шөлийг хийх олон арга байдаг байна. Киприотууд тугалны махаар хийдэг бол Арменид үхрийн шийр, эсвэл толгойгоор нь хийдэг аж. Харин Иран болон Азербайжанд хонины шийр эсвэл толгой хийдэг бол Иракт дээрээс нь гэдэс болон шийрийг нь нэмдэг байна. Албанчууд хонины толгой, эсвэл гахайн толгойнд дуртай байдаг гэнэ. Энэ төрлийн хоол өвлийн улиралд нэн тохиромжтой.

www.caak.mn

7. Тахианы эрхтнээр хийсэн шөл
Азарган тахианы эрхтэнгээр шөл хийдэг бөгөөд тахианы махан шөлтэй төстэй амттай байдаг байна. Амтны хувьд дупүтэй ихээхэн адил байдаг гэнэ. Энэ төрлийн шөл нь эмэгтэйчүүдийн арьс болон эрчүүдийн хүч чадалд сайнаар нөлөөлдөг байна.

www.caak.mn

6. Супу шөл
Мексикийн Менудо (11 дээр дурдсан) шөлтэй ойролцоо боловч үхрийн ходоодноос гадна, ямааны хэл, зүрх, элэг, толгой болон уушгийг хийж чанадаг байна. Аз таарвал үхрийн шийр болон сүүл байх ч магадлалтай гэнэ. Энэ шөлөөр шарталтыг эмчлэхээс гадна өглөөний цайнд уудаг ажээ.

www.caak.mn

5. Шөл №5
Энэ шөлийг хийхэд үхрийн засаа буюу төмсгийг хийдэг байна. Үхрийн эрхтэнгүүдийг халуун буцлаж буй усанд хийгээд хүнсний ногоо болон амтлагч хийдэг. Зүүн Өмнөд Азид алдартай бөгөөд "Шөл №5" хэмээн нэрлэдэг байна.

www.caak.mn

4. Шоколадтай шөл
Ямар нэгэн өвөрмөц зүйл амтлахыг хүссэн ч, санхүүгийн тал дээр асуудалдтай байвал шоколадтай лапша хийж үзэж болох юм. Энэ төрлийн хоол нь “Валентины баяр”-ын үеэр нэн тохиромжтой байдаг бололтой. Шөлөнд чихэр, давс, амтлагч гээд бүхий л зүйл багтах гэнэ.

www.caak.mn

3. Барын эрхтэнээр хийсэн шөл
Амьтдын эрхтэн ашиглан хийдэг хоолнуудаас хамгийн үнэтэй нь барын засаагаар хийсэн хоол юм байна. Энэ хоол нь Хятадад нэлээд алдартай бөгөөд байгалийн “Виагра” хэмээн тооцогддог байжээ. Барын эрхтэнг долоо хоногийн турш амтлагчтай, эмийн ургамалтай усанд дэвтээдэг. Хэдийгээр бар ховордож буй амьтны тоонд багтаж байгаа ч, хятад болон зүүн азиас барын эд эрхтэнийг хоолонд хийхээр худалдан авч болдог. Заримдаа барын оронд буга болон бухын эрхтэнг ашиглах тохиолдол бий.

www.caak.mn

2. Яст мэлхийгээр хийсэн шөл
Нэрнээс нь харахад хоолны гол найрлага нь яст мэлхийн мах байдаг бололтой. Энэ төрлийн хоолыг Сингапур, Хятад болон Зүүн Азид хийдэг. Хоолыг хийхийн тулд зөөлөн бүрхүүлтэй яст мэлхийг сонгодог ажээ. Яст мэлхийгээр хийсэн шөлийг их хэмжээгээр хэрэглэвэл хордлого тусах магадлалтай гэнэ шүү.

www.caak.mn

1. Шувууны үүрээр хийсэн шөл
Хараацай шувууны үүрээр хийсэн шөл нь Хятадад тансаг зэрэглэлийн хоолны төрөлд багтдаг бөгөөд маш үнэтэй байдаг. Хараацай шувууд үүрээ шавар болон шүлсээ ашиглан барьдаг. Энэ шүлс нь хоолонд желатины үүргийг гүйцэтгэдэг ажээ.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()