Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Үнэн хэрэгтээ энэ ургамал 10 мянга гаруй төрөлтэй байдаг бөгөөд хэмжээ, амьдрах хугацаагаараа ялгаатай байдаг байна.
2. Оймын навчнууд нь нэг ишэн дээр ургаж буй найлзуур бөгөөд бөөндөө нэг навчийг бүтээдэг байна.
3. Оросын зүүн хэсгээр их ургадаг байна. Алс Дорнод нь энэ ургамалыг нийлүүлдэг хамгийн том газар юм.
4. Хамгийн тархмал нь Орляк бөгөөд хоолонд хэрэглэж болно.
5. Хүмүүс хоолонд хэрэглэх үедээ гүйцэд дэлгэрээгүй цэцэг хэмээн үздэг бол, үнэн хэрэгтээ ишнийх нь үзүүрт залуу найлзуурууд байдаг байна.
6. Найлзуурыг нь таван сард цуглуулдаг бөгөөд шинэхэнээр нь эсвэл давсалж хоолонд хэрэглэнэ. Үүнээс гадна шарж, жигнэж хэрэглэж болох бөгөөд шинээр нь буцалсан усанд дэвтээгээд амттай салат хийж болно.
7. Зарим нь хортой байдаг бол заримыг нь анагаах ухаанд хэрэглэдэг. Мөн тасалгааны зориулалттайгаар ургуулсан ч бас бий.
8. Бүх төрлийн оймууд цэцэглэдэггүй. Түүнийг жилд нэг удаа нэгхэн өдөр цэцэглэдэг гэж үздэг бөгөөд үүнийг харсан хүн аз жаргалтай, баян тансаг болно гэсэн яриа байдаг.