1. ЯпонМисо-шөл, загас, будаа, өргөст хэмхтэй салат, лапша. Японы хорих ангид хангалттай хооллож чаддаг бололтой.
2. АнглиТус улсын хорих ангиудад мах, шош, хүнсний ногоо, жүржийн шүүс, усан үзэмний шүүс зэргийг өгдөг байна.
3. Германд хорих ангид нь хүртэл зайдас өгдөг гэнэ.
4. Харин Мексикийн хоригдлууд ядуу Мексик иргэдтэй ижил хоол иддэг бөгөөд үүнд талх, салат, сонгино, шош, мах, жүрж багатана.
5. АНУ-ын Филаддельфийн хорих ангид төмсний нухаш, үхрийн мах өгдөг байна.
6. Зарим АНУ-ын хорих ангиудад төмсний нухаш, салат, жимс жимсгэнэ өгдөг гэнэ.
7. Америкийн "Арпайо" хорих анги хоолныхоо цэснээс мах хассан байна. Тэд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийн тулд энэхүү аргыг ашиглах болсон байна. Арпайо өмнө хоригдлуудыг хоолныхоо мөнгийг өөрсдөө төлөхийг санал болгож байжээ.
8. Америкийн “Алькатрас” хорих ангид 1940-1950 оны үед дараах хоолыг өгдөг байсан байна. Тухайн үед хорих ангийн даргаар Жеймс Жонсон байсан бөгөөд тэрээр хоригдлуудыг хүмүүжүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулдаг байжээ.
9. Харин цаазаар авах ял сонссон АНУ-ын хоригдлууд амьдралынхаа сүүлчийн өдөр хүссэн хоолоо захиалж идэх боломжтой юм байна. Цувралт алуурчин Жон Уэйн Гэйси цаазаар авахуулахынхаа өмнө KFC-ээс шарсан сам хорхой, тахианы мах, шарсан төмс болон гүзээлзгэнэ захиалж идэж байсан ажээ.
10. Африкийн Малавийн хорих ангид нсима хэмээх хоолыг өгдөг байна. Энэ нь удсан каш мэт амттай байдаг байна.
11. Баланда-шөл, байцаа, талх, компотыг Красноярскийн хорих ангид өгдөг байна.
12. Орос улсад ч гэсэн энэ төрлийн хоол өгдөг.
13. Оросын хорих ангиудад өөрийн дуртай хоолыг захиалж идэх боломжийг олгодог байна.